Сэлэнгэ, Орхон аймаг дахь Гаалийн газрын дарга нарыг өнгөрсөн долоо хоногт шинээр томилжээ. Тодруулбал Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын даргаар тус газрын байцаагч Б.Хишигбатыг дэвшүүлэн томилсон бөгөөд тэрбээр өнгөрсөн даваа гарагт ажлаа хүлээн авчээ.
Харин Орхон аймгийн Гаалийн газрын даргын албан тушаалд н.Батхишигийг томилсон байна. Тэрээр Гааль, татварын газрыг нэгтгэхийн өмнө Татварын Ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ.