Архангай аймгийн Их тамир сумын нутагт бага насны хүүхэд усанд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач хүү хоёр настай бөгөөд Хөх нуур багийн Цохиотолгой гэх газар голын усанд живж нас барсан байна.
Эл хэрэг гарах үед хүүгийн эцэг эх нь малдаа явж, гэрт нь харах хүн үлдээгүй байжээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас гол ус гэсч буй энэ үед хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.