Улаанбурхан улааны эсрэг вакцинжуулалт энэ сарын 12-ноос эхлэн орон даяар эхэлсэн.
Энэхүү вакцинд 18-30 насныхан хамрагдах бөгөөд харьяа дүүрэг хороо, өрх хамаарахгүйгээр үнэгүйгээр вакцинжуулалтад хамруулж байгаа билээ. Тиймээс залуусыг вакциндаа идэвхтэй хамрагдахыг холбогдох албаныхан анхааруулж байна.
Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд улааны эсрэг дархлаажуулалтын хувь 34,5 хувьтай явж байна. Мэргэжлийн эмч нар үүнийг боломжийн хувь гэж үзэж байгаа ч илүү олноор идэвхтэй хамрагдахыг хүсч буй. Вакцинжуулалт энэ сарын 25 хүртэл үргэлжилнэ.