-
2020 оны 7 сарын 09
Тусгай үүргийн онгоц өнөө шөнө 01:13 цагт Улаанбаатарт газардах бөгөөд амаржсан эхийн ар гэрийнхэнтэй холбогдож энэхүү баярт мэдээг хүргэж байгаа аж.
-
2020 оны 7 сарын 09
Цар тахлын улмаас Төрийн шагнал олгох арга хэмжээг хойшлуулжээ
-
2020 оны 7 сарын 09
Төв аймгийн Баянхангай, Атарт өнөөдөр 15.50 цагийн орчимд аадар бороо их оржээ.
-
2020 оны 7 сарын 09
Түүнчлэн гадаад улсад байгаа иргэдээ татан авах ажил үргэлжилж байгааг мөн мэдээллээ. Тодруулбал, энэ сард өмнөх сараас 50 хувиар илүү буюу 3,000 орчим иргэнээ татан авч байгаа бол эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан 9,884 гаруй иргэнээ хэрхэн татаж авах, тусгаарлах байрны хүрэлцээг нэмэгдүүлэхээр судалж байгаа аж.
-
2020 оны 7 сарын 09
Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар зургаан насны морьд болон гурван насны эрлийз гээд нийт есөн насны морины уралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Хурдан морины уралдааныг таван телевиз шууд дамжуулах бөгөөд Монгол Улсын Шадар сайдаар батлуулсан зураглалын дагуу ажиллах аж.
-
2020 оны 7 сарын 09
Цар тахал дэлхийн 216 улс оронд тархаж, 12 сая 142 мянган хүн өвчилж, 550 мянган хүн нас барлаа. Гурван сарын хугацаанд нэг сая хүн өвчилдөг байсан бол одоо тав хоногт нэг сая хүн өвчилж байна.
-
2020 оны 7 сарын 09
Коронавируст цар тахлын үед ажиллах хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны чиглэл, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагаа, амрагч, байгууллага болон ажилтны хүлээх үүрэг, хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор “Коронавируст халдварын цар тахлын үед хүүхдийн зуслан ажиллуулах түр журам”-ыг батлууллаа.
-
2020 оны 7 сарын 09
11.30 цагт Зууны мэдээ сонины "Үндэсний мэдээллийн төв"-д Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ болон гадаадад гацсан иргэдийн ар гэрийн төлөөллөөс Гадаадад гацсан Монголчуудын байдал хурцдаж байгаа тухай мэдээлнэ.
-
2020 оны 7 сарын 09
Нийслэлд үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө бага зэрэг сэрүүсч 21-23 хэм дулаан байна.
-
2020 оны 7 сарын 08
ХЗДХЯ-ны харьяа Дотоод хэргийн их сургуулийн “Төв номын сан-спорт цогцолбор”-ын барилгын нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2020.07.08/боллоо.
-
2020 оны 7 сарын 08
Минж нь Амьтны тухай хуульд заасны дагуу нэн ховор амьтны төрөлд орох ба манай улс 1930 оноос эхлэн минж агнахыг хуулиар хориглосон бөгөөд Монгол Улс төдийгүй олон улсын хэмжээнд ховордох зэрэглэлд орсон, бүс нутгийн хэмжээнд устах аюулд өртөөд байгаа амьтан юм.
-
2020 оны 7 сарын 08
Суурьшлын бүс тэлж, тэр хэмжээгээр ой, усны сан хомсдох эрсдэл нүүрлээд байгааг Нийслэлийн Байгаль орчны газраас судалсан байдаг. Мөн ой, усан сан бүхий хэсэгт газар олгох, иргэд хууль бусаар газар эзэмших зөрчил их байгаа аж.
-
2020 оны 7 сарын 08
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн Монгол” ОУБ хамтран коронавирус “Ковид- 19”-ийн цар тахлын үед хүүхэд, өсвөр үеийнхэнд нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж үзүүлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллийн илрүүлэлтийг нэмэгдүүлж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд холбон зуучлах зорилгоор 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Чатбокс үйлчилгээг хамтран хэрэгжүүлж эхэлсэн.
-
2020 оны 7 сарын 08
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:00 цагт Улаанбаатараас хөөрлөө.
-
2020 оны 7 сарын 08
Нийслэлд үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 27-29 хэм дулаан байна.
-
2020 оны 7 сарын 07
Олон улсын жишигт нийцсэн шалгуур, шаардлагын дагуу магадлан итгэмжлэгдсэн байгууллагууд өнөөдөр гэрчилгээгээ гардан авлаа.
-
2020 оны 7 сарын 07
Монгол Улсын хилийн боомтуудын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баярын өдрүүдэд амрах хуваарийг танилцуулж байна.
-
2020 оны 7 сарын 07
Хаван гэдэг нь өвчин гэхээсээ илүү өвчний шинж тэмдэг юм. Гол төлөв архаг өвчний улмаас бөөрний хямарсан үйл ажиллагаа, зүрхний өвчин мөн элэгний үйл ажиллагаа алдагдсанаас үүсдэг. Түүнчлэн жирэмсний үеийн гормоны өөрчлөлт, хөдөлгөөн дасгал дутагдах, таргалалт, удаан хугацаагаар суунга эсвэл зогсоогоор байх, мөн бариу хувцас өмссөнөөс болж үүссэн гадны даралт зэрэг шалтгаанууд нөлөөлнө.
-
2020 оны 7 сарын 07
Хүүхдийн амь нас хохирч буй тохиолдол хөдөө орон нутагт олон гарсан. Хөдөлгөөн эхлэхдээ ухарч хүүхдээ дайраад амь насыг нь хохироосон явдал ч байна. Иймэрхүү тохиолдол он гарснаас хойш 13 удаа бүртгэгдлээ. Мөн 29 хүүхдийн амь эрсэдсэний нэлээд хувь нь орон нутгийн замд аав, ээжтэйгээ зорчиж байхдаа осолд өртсөн байдаг.
-
2020 оны 7 сарын 07
Эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай нэг иргэн байна. Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэд өөрийн эрүүл мэндийн байдлын талаарх мэдээллээ тодорхой өгөхийг хүсэж байна.