-
2020 оны 7 сарын 02
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын эрх зүйн байдалд тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлэх, шийдвэрлэх зөвлөмж- санал боловсруулах зорилгоор Дотоод хэргийн их сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эрхийн асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг онлайнаар зохион байгууллаа.
-
2020 оны 7 сарын 02
Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 445 дугаар нээлттэй хорих анги хоригдлын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эерэг уур амьсгал бүрдүүлж, тэдний сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах зорилгоор хоригдлын номын санг шинээр тохижуулжээ.
-
2020 оны 7 сарын 02
“Чингис хаан” хөшөөг дагуул таван хөшөөний хамт байрлуулахад Сүхбаатарын талбайн хэмжээ хүрэлцэхгүй учир Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг хамгийн тохиромжтой газраар нэрийдэж байв. Бүр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар эхлүүлсэн Их Майдар цогцолборын нэгэн гол бэлгэдэл болгох тухай ч яригдаж байсан юм.
-
2020 оны 7 сарын 02
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард нийт есөн удаагийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авахаар болсон.
-
2020 оны 7 сарын 02
11.00 цагт Сангийн яам, ХНХЯ, БХБЯ, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны удирдлагууд аймгуудын хог хаягдлын менежментийг сайжруулах, Замын-Үүд чөлөөт бүсийг хөгжүүлэх, цар тахлын үеийн сөрөг нөлөөг бууруулах 3 төслийн гэрээнд гарын үсэг зурна. Утас: 99015737
-
2020 оны 7 сарын 02
Нийслэлд үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 21-23 хэм дулаан байна.
-
2020 оны 7 сарын 01
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Японы олон улсын "Жайка" байгууллагатай хамтран төсөл хэрэгжүүлнэ.
-
2020 оны 7 сарын 01
Нийслэлийн ИТХ-ын Р.Дагва “Нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэх олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Үүний нэг ажил нь цахилгаан автобус нэвтрүүлэх, тэр дундаа 2 давхар цахилгаан автобусыг нэвтрүүлэх ажил юм. Хуучин автобуснуудад түлшний зардал өндөр байсан.
-
2020 оны 7 сарын 01
Ховдод 146 хүнийг яаралтай тусгаарлалаа
-
2020 оны 7 сарын 01
ХӨСҮТ-д эмчлэгдээд үргэлжлүүлэн хянагдаж байсан жирэмсэн эмэгтэй өглөө төрж охинтой болжээ.
-
2020 оны 7 сарын 01
. Аз болж нэг дугаар тэмдэглэн үлдсэн нь дэд ахлагч Д.Болортуяа байв. Хэд хоногийн дараа залган “Талархал илэрхийлье” гэхэд “Яахав ээ, эгчээ. Зээ хүүгийн тань бие л зүгээр бол болжээ” гээд ер хаана ажилладагаа тодорхой хэлдэггүй шүү. Эгч нь өөрөө эрэл сурал болж байж олж мэдсэн юм...
-
2020 оны 7 сарын 01
Энэ сард хөөрөх тусгай үүргийн нислэгээр удаан хугацаагаар хүлээж байгаа иргэдийг татан авна.
-
2020 оны 7 сарын 01
Далайн гаралтай бүтээгдэхүүнийг тодорхой хугацаагаар улсын хилээр нэвтрүүлэхгүй.
-
2020 оны 7 сарын 01
Австралийн сайн туршлагыг Пакистанд нэвтрүүлж, хонийг хяргахын өмнө угааж, ноос нь хатсаны дараа ноосыг нь гараар биш, машинаар хяргах аргыг нэвтрүүлжээ.
-
2020 оны 7 сарын 01
Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш 09.00 цагт Монгол Улсын түүх хичээлийн шалгалтаар орон даяар зэрэг эхэлнэ.
-
2020 оны 7 сарын 01
Нийслэлд үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 хэм дулаан байна.
-
2020 оны 6 сарын 30
Ташрамд дурдахад, Улаанбаатар хотод 240 гаруй гудамж байгаагаас одоогоор 160 гаруйг нь нэршүүлээд байна.
-
2020 оны 6 сарын 30
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасны дагуу нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэг нам, эвслээс болон нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2020 оны 06 дугаар сарын 30-ны А/33, А/34 дүгээр тушаалаар тус тус тогтоолоо.
-
2020 оны 6 сарын 30
Өсвөр насны охидод сарын тэмдгээ хянах, тэмдэглэл хөтлөх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдээлэл авахад нь туслах зорилгоор бүтээсэн гар утасны ОКИ аппликейшний Монгол дахь цахим нээлт 2020 оны 6 дугаар сарын 29-нд боллоо. Тус аппликейшний нээлтийг КОВИД-19 цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа юм.
-
2020 оны 6 сарын 30
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар Гудамж нэршүүлэх тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэж авах тухай болон Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдааныг товлох тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.