-
2017 оны 4 сарын 11
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа нар өнөөдөр /2017.04.11/ Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
-
2017 оны 4 сарын 11
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.04.11) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг өргөн мэдүүлэв.
-
2017 оны 4 сарын 11
Өнөөгийн мөрдөгдөж байгаа хуулиар хос хөдөлгүүртэй машиныг татвараас чөлөөлдөг. Гэвч төсвийн тодотголоор автомашины албан татварыг нэмж оруулж байгаа.
-
2017 оны 4 сарын 11
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2017.04.11/ хуралдаан 09 цаг 31 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ж.Батсуурь, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нар оролцлоо.
Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Хуралдааны эхэнд Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслүүдийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир, Д.Эрдэнэбат, Ж.Бат-Эрдэнэ, Л.Элдэв-Очир, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд ОУВС-аас Оюу толгойн гэрээг сайжруулах, алтны татварыг нэмж, төсвийн орлогыг бүрдүүлэх талаар зөвлөгөө өгсөн эсэх, түүнчлэн 2017 оны төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэлд валютын ханш, нэг ам, долларыг 2538 төгрөгөөр тооцсон нь хэр зөв тооцоолол байсан гэдгийг илүүтэй тодруулж байлаа.
Ажлын хэсгийнхэн, ОУВС-аас бидэнд валютын ханш тогтвортой байх ёстой гэсэн чиглэл өгсөн. Сангийн яамны хувьд нэг ам. долларын ханшийг 2538 төгрөг гэсэн нь 2017 он буюу бүтэн жилийн дундаж ханшаар тооцсон хэрэг. Мөн төсвийн орлогыг уул уурхайгаас хамааралгүй байхаар бүрдүүлэх нь зүйтэй гэсэн чиглэл өгөөд байгаа. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн гэрээг засч сайжруулах, алтны татварыг нэмэх талаар яриа хэлэлцээрт хөндөгдөөгүй. Гэхдээ Засгийн газраас Оюутолгойн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөхөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулаад байгаа. Энэхүү ажлын хэсгээс тодорхой үр дүн гарна байх гэж хариулав.
Үүний дараа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явууллаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Сумын төвийн шинэчлэлтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Замын-Үүд суманд баригдах соёлын төвийн барилгын нэмэлт санхүүжилт болгох 756.6 сая төгрөгийг тус сумын 100 ортой эмнэлгийг барилгад шилжүүлж, ашиглалтад оруулах саналыг гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь дэмжлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Оюу толгой, Тамсагийн ордын үйл ажиллагааг дээшлүүлэх, орлогыг нь Монголбанкаар дамжуулдаг болох” гэсэн санал ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгийг авлаа.
Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн 7.2-т заасан “Хос тэжээлт шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө” гэсэн заалтыг хүчингүй болгох гэсэн санал нь дэмжигдсэнгүй.
Ингээд Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Төсвийн байнгын хороонд танилцуулахаар болов.
Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхныг хэлэлцүүлгийг хийлээ
Үргэлжүүлэн Засгийн газраас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь танилцууллаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Б.Баттөмөр, Ч.Хүрэлбаатар, Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа ч салбарын яам бүр концессын гэрээ эрхлэх зөвшөөрөл олгох болсныг илүүтэй тодруулж байлаа.
Ажлын хэсгийнхэн, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр Засгийн газраас тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь концессын зүйлийн жагсаалтын талаархи саналаа боловсруулахаар заасан байсан. Сангийн яамнаас энэ заалт дээр нэмж, санхүү төсвийн асуудал эрхэлдэг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, зөвшөөрөл авсны үндсэн дээр Засгийн газарт хүргүүлдэг байхаар өөрчилсөн гэж хариуллаа.
Анхны хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй ганцхан санал гарав. Энэ нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь буцаах саналтай байсан ч хуралдаанд оролцсон гишүүдийн 88.9 хувь нь дэмжсэнгүй. Хуулийн төслийн талаар Байнгын хороо санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Хуралдааны төгсгөлд Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны тайланд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны тайланд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа ахлахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 11
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр /2017.04.11/ УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, О.Баасанхүү, М.Билэгт, Ц.Гарамжав, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Н.Учрал нар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид Монгол Улс 2008 онд нэгдэн орсон бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 оны 2 дугаар сард шинэчлэн баталсан. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах, хэрэгжүүлэх, хамгаалах талаар төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэний эрх, үүрэг оролцоо, баримтлах зарчмыг тодорхойлж, хөгжлийн бэрхшээлтэй хүний өөрөө өөртөө итгэх, өөрийн бодит боломжид тулгуурлан хөдөлмөр эрхлэх, онцлог хэрэгцээндээ нийцсэн нийгмийн үйлчилгээнд хамрагдах, сурч боловсрох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зэрэг боломж бүрдсэн байдаг. Монгол Улсад 101730 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 10 хувийг хүүхэд эзэлж байгаа бөгөөд ерөнхий боловсролын дээрх тусгай сургуулиудад 1658 хүүхэд суралцаж, 402 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад суралцаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тэдний нийгмийн харилцаанд тэгш оролцох, олон нийт хамт олны хүрээнд хөгжих, хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй дэд бүтцийг бий болгох, нийгмийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, чанартай, сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгэмших бүхий л харилцаанд оролцох орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, цаашдын зорилт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлгээс гарсан санал, хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсрууллаа гэж УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа хэлэв.
Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “Хүүхэд, хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр 2017-2022 он”-ийг боловсруулан батлуулах, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээг сайжруулах чиглэлийн асуудлуудыг нэгтгэн тусгажээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 11
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, Н.Учрал, М.Билэгт, М.Оюунчимэг нарын гишүүд өнөөдөр Оффшорын эсрэг лобби бүлэг байгуулсан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
-
2017 оны 4 сарын 11
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар оффшорын тухай хууль буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх
-
2017 оны 4 сарын 11
Ерөнхийлөгч болох мөрөөдлөө биелүүлэхээр тэмцэж яваа хүмүүсийн нэг бол яах аргагүй МАХН-ын дарга Н.Энхбаяр. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд асан Ц.Оюунбаатар “Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж л таараа. Нэр дэвшихэд ямар нэгэн хаалт байхгүй. Хэрэв ямар нэгэн хаалт гаргаж тавибал Монголын ард түмэн эсэргүүцнэ. Манай намд нэр дэвших өөр хүмүүс хангалттай бий.
-
2017 оны 4 сарын 11
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Концессын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.
2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ;
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.
4.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.
5.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.
6.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
“Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газраас 2017.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/.
7.Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 15.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.
-
2017 оны 4 сарын 10
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг энэ сарын 29, 30-нд Төрийн ордны Их танхимд зохион байгуулна. УИХ-ын чуулганаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн батласан юм.
-
2017 оны 4 сарын 10
Монгол Улсаас Европын Холбооны дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Одын Оч Европын Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Тускд 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
-
2017 оны 4 сарын 10
УИХ дахь АН-ын бүлэг үдээс өмнө хуралдлаа.
-
2017 оны 4 сарын 10
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын гишүүд оффшорын эсрэг лобби бүлэг байгуулахаар болжээ.
-
2017 оны 4 сарын 10
УИХ-ын гишүүн С.Жавхлан хаврын чуулганыг Төрийн ордонд бус Бурхан Халдун дээр эхлүүллээ. Тэрбээр энэ талаараа цахим хуудсаар дамжуулан мэдээлж байсан бол энэ удаа Бурхан халдунд хүрч, ард түмэндээ хандан хэлсэн үгээ цахим сүлжээнд байршуулжээ.
-
2017 оны 4 сарын 10
УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо Төрийн ордонд хуралдаж байна.
-
2017 оны 4 сарын 10
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг баталжээ.
-
2017 оны 4 сарын 08
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл өчигдөр хуралдаж, ирэх долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг баталжээ.
Хэлэлцэх асуудлууд
Дөрөвдүгээр сарын 12-ны Лхагва гарагт 15.00 цагаас:
Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухайхуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Дөрөвдүгээр сарын 13-ны Пүрэв гарагт:
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;
Дөрөвдүгээр сарын 14-ний Баасан гарагт:
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыгзохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг сонсох.
-
2017 оны 4 сарын 07
УИХ-ын чуулган өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна.
-
2017 оны 4 сарын 07
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2017.04.07/ хуралдаан 09 цаг 28 минутад гишүүдийн 64.8 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төсөл болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуралдаанд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа болон ажлын хэсгийн холбогдох албаны хүмүүс оролцлоо.
2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив
Хуралдааны эхэнд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцлээ.
Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.
Тэрээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар батлагдсан ”Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон ОУВС-ийн ”Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг тус тус үндэслэн төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг сайжруулах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулан танилцуулсан билээ гэж дурдав.
Эдийн засаг уналттай гарч, ажилгүйдлийн түвшин хоёр оронтой тоонд хүрсэн. Төсвийн алдагдлын хэмжээ Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 18 хувьд хүрч, уг алдагдлыг зээлээр санхүүжүүлэх шаардлага үүсэв. Гадаад валютын цэвэр нөөц үгүй болж, олон улсын зах зээлд гаргасан бондуудыг хуваарийн дагуу төлөх чадваргүй болсон. Чанаргүй зээлийн хэмжээ нэг их наяд төгрөг давж, санхүүгийн зах зээл дээр зээл олголт тасалдахад хүрч, улмаар дунд хугацаанд өрийн тогтвортой байдал алдагдах эрсдэл тулгарсан зэрэг хүнд нөхцөлд байна.
Иймд нэгдүгээрт, эдийн засгаа эрчимжүүлэх төлөвлөгөө яаралтай хэрэгжүүлж уналтыг зогсоох, хоёрдугаарт, олон улсын байгууллагуудын тусламж, дэмжлэгийг авч эдийн засгийн суурь бүтцээ засах зайлшгүй шаардлага үүслээ гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцлов.
ОУВС-ын ”Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд төсвийн орлогын уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас хамаарах хамаарлыг бууруулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлан дараах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгасныг Б.Чойжилсүрэн сайд дурдлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан, Х.Баделхан, Б.Баттөмөр, Д.Тогтохсүрэн, Д.Сумьяабазар, Ө.Энхтүвшин Г.Тэмүүлэн, Ж.Батзандан, З.Нарантуяа нарын гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.
Тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д ноогдох алдагдлыг 2017 онд 9,9 гэж байсныг 10.6 хувь, 2018 онд 7.5 гэж байсныг 9,5 хувь, 2019 онд 5.5 гэж байсныг 6.9 хувь гэж, 2020 онд алдагдалгүй гэж байсныг 5.1 хувь, 2023 оноос 2.0 хувиас илүүгүй алдагдалтай эсхүл алдагдалгүй” гэж өөрчлөхөөр тусгагдсан байв. Мөн “Төсвийн тогтворжуулалтын санийн хөрөнгө нь ДНБ-ий таван хувиас доошгүй байна, энэ нөхцөлийг 2020 оны төсвийн жилээс өмнө хангана гэснийг хүчингүй болгохоор” тусгажээ. Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр, Ч.Хүрэлбаатар нар асуулт асуулаа. Гишүүдийн хувьд төсвийн алдагдлыг нэмж байгаагийн шалтгааныг сонирхохын зэрэгцээ ОУВС, Засгийн газрын төслийн алдагдлыг тооцсон тоо, хэмжээ зөрүүтэй байгааг илүүтэй тодруулж байв.
Сангийн сайд Б. Чойжилсүрэн, ОУВС өмнөх туршлагаасаа харахад улс орны эдийн засаг, санхүү хүнд байгаа үед төсвийн алдагдлыг багасгахаар эргээд эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа нь анзаарагдсан гэж зөвлөсөн. Өөрөөр хэлбэл, зардлаа хасах нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг гэж зөвлөсний дагуу бид төсвийн алдагдлыг ингэж тооцож, оруулж ирсэн.
Харин Засгийн газар, ОУВС-ийн хувьд төсвийн алдагдлыг тооцох аргачлал өөр байдаг учир тооны хувьд зөрүүтэй гарсан. ОУВС-ийн аргачлалаар тооцох гэхээр олон хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байсан. Иймд хоёр тал зөвшилцөн манай аргачлалаар тооцсон тоо, хэмжээг барихаар тохирсон.
Түүнчлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар, Д.Тогтохсүрэн нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын тогтоолын төсөлд “Төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 он хүртэл түр зогсоох, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгах” гэсэн нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн хэрэг болохвий гэдгийг анхааруулж байсан бол УИХ-ын гишүүн Ч.Улаан төслийн долоод заасан “Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын барих шилжүүлэх төрлөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнд хөндлөнгийн аудит хийж, аудитын дүгнэлт гарах хүртлэх хугацаанд санхүүжилтыг түр хойшлуулах” гэснийг эргэн харж, байнгын хороо энэ заалтыг хэрэгжилттэй нэг бүрчлэн танилцаж, засч сайжруулах хэрэгтэй” гэж санал хэлж байв.
Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангйин 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хуулийн төслийг дагалдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Онцгой албан татварын тухай, Засгийн газрын тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Загсийн газрын тусгай сангийн тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын гурван төслийг нэг бүрээр нь хэлэлцлээ. Хуулийн төсөл болон УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа хууль, тогтоолд өөрчлөлт оруулсан төсөлд засч, сайжруулах зүйл багагүй байгааг гишүүдийн олонхи нь хэлж байлаа.
Ингээд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Үүний дараа Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох Төсвийн тогтвортой байдлын тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Цэргийн албан хаагчийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асуух гишүүн байсангүй. Харин УИХ-ын гишүүн Ч.Улаан, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар нар 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд батлагдсан тоог хэвээр үлдээх саналаа хэлж байв. Гишүүдийн хувьд дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ өссөн эерэг үзүүлэлт гарч байхад эдийн засгийн бодит өсөлтийн хэмжээг 3.0 хувь гэж батлачихаад өнөөдөр -0,2 хувь гэж бууруулж баталж болохгүй. Алдагдлыг нэмнэ гэдэг зээл нэмэгдэж, өр нэмэгдэнэ гэсэн үг. Иймд нэгэнтээ баталсан төсвийн орлого, зарлага, төсвийн тэнцлийн тоог өөрчлөхгүй байх талаар хэлэлцүүлгийн үеэр нухацтай хэлэлцэхийг анхааруулж байлаа.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хэлэлцэж байгаа хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Хуралдааны төгсгөлд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар ахлахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 4 сарын 07
УИХ-ын хаврын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газар ба Олон Улсын банк, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Улсын Их Хурлын дарга аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газар ба олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар энэ удаагийн Засгийн газрын мэдээллийг бэлтгэн та бүхэнд танилцуулж байна.
Монгол Улс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт олон улсын болон бүс нутгийн 74 байгууллага, сан, холбоонд нэгдэн орсноос 12 нь олон улсын банк, санхүү, худалдаа, эдийн засгийн байгууллага байна.
Тухайлбал, Олон улсын хөрөнгө оруулалтын банкинд 1970 онд, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкинд 1991 онд, Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд 2000 онд, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд 2015 онд гишүүнээр элсэн орсон бөгөөд Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтран ажилласны 25 жил, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран ажилласны 15 жилийн ойг тус тус тэмдэглэн өнгөрүүллээ.
Монгол Улс эдгээр олон улсын банк, санхүүгийн байгууллагын гишүүн болсноор зах зээлийн шаардлагад нийцсэн санхүү, эдийн засгийн бодлогыг боловсруулах, эдийн засгийн институцийн үндэс суурийг бий болгохын зэрэгцээ эдгээр байгууллагаас хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авах болон институци, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх техникийн тусламж авах үүд хаалга нээгдсэн юм.
Монгол Улсын Засгийн газар ба олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг тус бүрээр нь авч үзвэл:
НЭГ. Монгол Улсын Засгийн газар 1991 оноос хойш Олон улсын валютын сантай хамтран макро эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх, зах зээлийн эдийн засгийн оновчтой бүтцийг бий болгох, ядуурлыг бууруулах болон эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн Стэнд-бай хөтөлбөр, ядуурлыг бууруулах, өсөлтийг дэмжих зэрэг 5 хөтөлбөр хэрэгжүүлж, нийт 195.7 сая зээлжих тусгай эрхтэй тэнцэх хэмжээний эх үүсвэрийг авч ашиглажээ.Үүнд Стэнд-бай хөтөлбөрийг 1991, 2009 он, Өргөтгөсөн зээлийн хөтөлбөрийг 1993, 1997, 2001 онд хэрэгжүүлсэн бөгөөд нэг хөтөлбөр дунджаар 30 сар үргэлжилжээ.
Тэгвэл бидний хэрэгжүүлэхээр тохиролцоод буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлэх зургаа дахь удаагийн хөтөлбөр бөгөөд хугацаа нь 36 сар буюу харьцангуй урт, хүү бага байхаар байна.
Засгийн газар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлэлцээрийг амжилттай хийснээр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон бусад олон улсын банк, санхүүгийн байгууллага, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл улам сэргэж, хамтран ажиллах нөхцөл боломж илүү нээлттэй болж байгааг дурдах нь зүйтэй.
Засгийн газар Олон улсын валютын сангаас санхүү, эдийн засаг, төсвийн чиглэлээр техник туслалцааны арга хэмжээнүүдийг авч байсны зэрэгцээ тус сангийн Дүрмийн дөрөвдүгээр зүйлд заасны дагуу жил бүр Монгол Улсын макро эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийх Ажлын хэсэгтэй тогтмол хамтран ажилласаар ирсэн болно.
ХОЁР. Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны группийн байгууллагуудтай төсөв, макро эдийн засаг, засаглал, удирдлагын чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд 1991-2016 он хүртэл санхүү, хөдөө аж ахуй, нийгэм, эрчим хүч, уул уурхай, хөдөлмөр эрхлэлт, худалдааны салбаруудад нийт 136 төсөл, арга хэмжээний 837 орчим сая ам.долларын санхүүжилтийг авсан байна.
Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Хамтын ажиллагааны стратегийн баримт бичигт үндэслэн шийдвэрлэдэг бөгөөд баримт бичгийг Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд дөрөв жил тутам шинэчлэн тохирдог. Энэ хүрээнд Засгийн газар 2017-2019 онд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 160.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг ашиглахаар төлөвлөж байна.
ГУРАВ. Монгол Улс Азийн хөгжлийн банкинд 1991 онд элсэн орсноос хойш нийт 1.6 тэрбум орчим ам.долларын санхүүжилт авч, зээл, буцалтгүй тусламж, техник туслалцааны 260 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн багцаас хэрэгжүүлэх төслүүдийг Дунд хугацааны хамтын ажиллагааны стратегийн хүрээнд шийдвэрлэдэг бөгөөд ирэх дөрөв жилд бүс нутгийн хамтын ажиллагаа болон эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангах, дэд бүтцийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хангах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцоод байна.
ДӨРӨВ. Монгол Улс 2000 онд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 61 дэх бүрэн эрхт гишүүн болсноор тус банкны шугамаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд оролцох, техник туслалцаа авах, тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлэх, санал оруулах, Зүүн Европ болон шинээр тусгаар тогтносон улс fорнуудтай хамтран Монгол Улсад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирлээ.
Тус банк манай хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр идэвхитэй ажиллаж, нийт 1.4 тэрбум гаруй ам.долларын урт хугацааны эх үүсвэрийг олгосноос гадна Дэлхийн банкны группийн Олон улсын санхүүгийн корпораци болон бусад олон улсын хөрөнгө оруулагчтай хамтран Оюутолгойн далд уурхайн төсөлд хоёр тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна.
Мөн гадаад валютын ханшийн эрсдэлийг багасгах зорилгоор манай аж ахуйн нэгжүүдэд төгрөгийн санхүүжилт олгох, дотоодын санхүүгийн зах зээлийг дэмжих санаачилгыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
ТАВ. Монгол Улс 2015 онд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үүсгэн байгуулагч орнуудын нэг болсон бөгөөд тус банктай хамтран хэрэгжүүлэх тодорхой төсөл, хөтөлбөрийг судлаж байна.
ЗУРГАА. Монгол Улс 1970 онд Олон улсын хөрөнгө оруулалтын банкны гишүүн болсноос хойш өнөөдрийн байдлаар тус банкны дүрмийн сангийн 0.49 хувийг эзэмшиж байна. Цаашид хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд тус банк болон Хөгжлийн банк хооронд байгуулсан “Стратегийн түншлэлийн гэрээ”-ний үйл ажиллагааг өргөжүүлэх, манай улсын эдийн засаг, төсөв, санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан 50.0 сая еврогийн зээлийг 7 жилийн хугацаатай олгох талаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн.
ДОЛОО. Монгол Улсын Засгийн газар дэлхийн томоохон хөрөнгө оруулагч банкуудтай нягт хамтран ажилласны үндсэн дээр Засгийн газрын дөрөв үнэт цаас, Засгийн газрын баталгаатай гурав үнэт цаасыг олон улсын зах зээлд амжилттай арилжааллаа. Энэ нь хувийн секторын гадаад зах зээл рүү нэвтрэх, санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлж, хөрөнгө босгоход томоохон түлхэц болж байна.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Дэлхийд тэргүүлэгч олон улсын банк, санхүүгийн байгууллагууд манай дотоодын санхүүгийн зах зээлд орж ирснээр Монгол Улсын нэр хүнд өсөх, төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх боломж нэмэгдэх, хямд өртөгтэй эх үүсвэрийг дотоодын аж ахуйн нэгжүүдэд олгох, цаашлаад урт хугацааны хөгжлийн зээл, төгрөг-юанийн своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлж, хугацааг сунгахад эерэг нөлөө үзүүлсээр ирсэн бөгөөд цаашид ч энэ байдал хэвээр хадгалагдана гэж Засгийн газар үзэж байна.
Өнөөдрийн байдлаар гадаадын банк, санхүүгийн байгууллагууд дотоодын 8 банкинд хөрөнгө оруулалт хийн хамтран ажиллаж байгаа бол тусгай шалгууруудыг хангасан, олон улсад нэр хүнд бүхий таван гадаадын банк Монголбанкны зөвшөөрөлтэйгээр Төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж байгаа юм.
Засгийн газар цаашид Төлөөлөгчийн газрыг дэмжиж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын хөгжлийн хамтын ажиллагааг эдийн засгийг төрөлжүүлэх, хүртээмжтэй өсөлтийг хангах, дэд бүтэц, бүтээн байгуулалтын мега төслүүдийг хэрэгжүүлэх замаар үр ашгийг нэмэгдүүлэх, хувийн хэвшил рүү түлхүү чиглүүлэн өргөжүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.