УИХ-ын чуулган өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Гадаад харилцааны сайдаас асууя. Өнгөрсөн намрын чуулганы хуралдаанаар хэд хэдэн улсын Элчин сайдын яамыг татан буулгах тухай ярьж байсан. Байнгын хорооны төвшинд хэлэлцэж байгаад чимээгүй болсон. Энд Индонези улсын Элчин сайдын яамыг онцолж ярьмаар байна. Индонезийн эдийн засаг маш хурдтай өсч байгаа. Ийм улсаас Элчин сайдын яамаа татах нь хэр зөв бэ. Алтан аргамжаа болсон гадаад бодлого таны үед арай өөр тийшээ яваад байна шүү.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил: Манай улсын гадаад бодлого залгамж чанараа хадгалаад үргэлжилж байгаа. Тэр тусмаа Индонези, Бразил хоёр улсад байгаа Элчин сайдын яамаа татан буулгаснаар манай улсын аюулгүй байдалд нөлөөлөх нэг ч зүйл байхгүй гэдгийг хэлье. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос хөрөнгө мөнгө хэмнэх чиглэлд Элчин сайдын яамаа түр хугацаанд татан буулгах шийдвэр гаргасан. Засгийн газарт ийм чиглэл өгсөн. Индонези улсад энэ тухай тайлбарлаж хэлсэн. Маш зөвөөр ойлгож байгаагаа Индонезийн талаас мэдэгдсэн. Элчин сайдын яамгүй боллоо гээд харилцаагүй болно гэсэн үг биш шүү дээ.
Сэтгэгдэл (7)