-
2023 оны 11 сарын 21
Арваннэгдүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд малын махыг дундын зуучлалгүйгээр нийслэлийнхэнд худалдах "Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.
-
2023 оны 11 сарын 21
Цэрэг амиа алдаж буй асуудалд УИХ-ын хүний эрхийн дэд хороо 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр тогтоол гаргаж, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болоод анги салбарын удирдлагуудад зөвлөмж чиглэл өгсөн. Энэ ажлыг удахгүй байнгын хорооны хуралдаанд хэрэгжилтийг нээлттэй хэлэлцэнэ.
-
2023 оны 11 сарын 21
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны 02 дугаар сард БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг хоёр тал байгуулсан ба хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад ховор металлын судалгааны төвийг байгуулахаар боллоо.
-
2023 оны 11 сарын 21
Цахилгааны төлбөрийн тооцоог Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан үнэ тарифын дагуу хийдэг.
-
2023 оны 11 сарын 21
Барилдах бөхчүүдийг 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.
-
2023 оны 11 сарын 21
Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд үндэсний бөхийн барилдааны төгсгөлд идэвх харгалзаж бөхийг хасах заалтыг өөрчлөх, барилдааныг хаялцуулж дуусгах нь зөв хэмээн санал нэгдсэн байна.
-
2023 оны 11 сарын 21
Уг уулзалтаар татварын орлогын зонхилох хувийг бүрдүүлдэг ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг сайжруулахад татварын нэгдсэн бодлогоор хэрхэн дэмжих талаар нээлттэй хэлэлцэж, баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэд ноогдуулж буй татварын төрөл зүйл, хувь хэмжээ оновчтой эсэх асуудлаар харилцан санал солилцсон юм.
-
2023 оны 11 сарын 21
Төрийн албаны 2023 оны дөрөвдүгээр улирлын ерөнхий шалгалт маргааш буюу энэ сарын 21-нд орон даяар эхэлнэ. Улаанбаатар хотод ерөнхий шалгалтыг өгөхөөр 1594 хүн бүртгүүлсэн байна.
-
2023 оны 11 сарын 21
Бүсгүйг эрэн хайх ажиллагаа дөрвөн мужийг хамарсан.
-
2023 оны 11 сарын 21
Эрсдэлийн үндэсний форумын хүрээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Дэлхийн болон үндэсний түвшний гамшгийн эрсдэлийн өнөөгийн байдал, хандлага” сэдвээр илтгэл танилцууллаа.
-
2023 оны 11 сарын 21
Соён гийгүүлэгч, их эрдэмтэн, зохиолч, дуун хөрвүүлэгч Еншөөбү овогт Бямбын Ринчен нь 1905 онд арваннэгдүгээр сарын 21-нд эдүгээгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын "Булсарай" хэмээх газар мэндэлжээ.
-
2023 оны 11 сарын 21
Уг бичлэгийг Монгол Улсын иргэн М, А нар цахим орчинд түгээж үндэсний тусгаар тогтнол, эв нэгдэл, бусдын нэр хүндэд халдах, илтэд худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдалд тогтоогдсон.
-
2023 оны 11 сарын 21
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-нд улс орон даяар эхэлнэ.
-
2023 оны 11 сарын 21
"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал, “Хөтөл цемент шохой" үйлдвэр, “Дарханы төмөрлөг"-ийн үйлдвэрийн концессын гэрээ зэрэгтэй холбоотой 20 хүнд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэв.
-
2023 оны 11 сарын 21
Агаарын бохирдолтой тэмцэх сан болоод үндэсний хороо татан буугдаж, агаарын бохирдол үлддэг нь жам ёс шиг зүйл болов. Манай улсын иргэд 2011-2015 он хүртэлх хугацаанд "Цэвэр агаар" гэх гоё нэр бүхий сантай байлаа.
-
2023 оны 11 сарын 21
Өнөөдөр дэлхийн телевизийн өдөр тохиож байна. 1996 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей тусгай тогтоол гаргаж жил бүрийн энэ өдөр буюу арваннэгдүгээр сарын 21-нийг дэлхийн телевизийн өдөр хэмээн тэмдэглэдэг болсон юм. Энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монголын телевизийн түүхийн тухай 24 баримтыг хүргэж байна.
-
2023 оны 11 сарын 21
2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн валютын ханшийн мэдээллийг танилцуулж байна.
-
2023 оны 11 сарын 21
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мохиндер Пратап Сингх-ийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
-
2023 оны 11 сарын 21
Арваннэгдүгээр сарын 20-ны өдөр нийт 1957 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1529, гэмт хэргийн шинжтэй 86 дуудлага, мэдээлэл байна.
-
2023 оны 11 сарын 21
Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Татварын суурь орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэлт хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд Монголын ноос, ноолуурын холбооны төлөөлөл, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.