АНУ-ын Флорида мужийн хууль сахиулах албаныхан сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг салсан нөхрийнх нь агуулахаас олж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэж мэдэгдлээ.
Шакейра Ивонн Ракерыг гэр бүлийнхэн нь хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 11-нд харсан тухайгаа Спрингсийн цагдаагийн хэлтэст мэдэгдсэний дараа алга болсон гэж тус хэлтэс арваннэгдүгээр сарын 13-нд фэйсбүүк хуудсандаа нийтэлж, эрэн хайж байгаагаа мэдэгдсэн юм.
Арваннэгдүгээр сарын 11-ний оройн 19:30 цагийн үед Ракерын гэр бүлийнхэн түүнийг гэрээсээ салсан нөхөр Кори Хиллтэй хамт үл мэдэгдэх газар руу явсан гэж цагдаагийнханд хэлсэн. Тэр өдрөөс хойш гэр бүлийнхэн нь Шакейратай уулзаагүй, түүнээс дуудлага хүлээн аваагүй юм.
Бүсгүйг эрэн хайх ажиллагаа дөрвөн мужийг хамарсан. Улмаар Холбооны мөрдөх товчоо зэрэг хэд хэдэн хууль сахиулах байгууллагуудын тусламжийг авсан нь тусаа өгөв. Эрх баригчид түүний цогцсыг олсон тухай ар гэрийнхэнд нь мэдэгдсэнээр Ракерыг хайх ажиллагаа бямба гарагт дуусчээ.
Энэ хэргийн гол сэжигтэн түүний экс нөхөр бөгөөд галт зэвсэг ашиглан бүсгүйг хөнөөсөн гэж эхний байдлар дүгнэжээ.
Л.Сайнаа