ҮАБЗ-өөс Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга С.Тайван мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан гэмт хэргийн талаар мэдээлэл өгье. Энэ оны арваннэгдүгээр сарын 19-ны өдөр БНХАУ-ын Тик ток аппликейшн дээр цахим ертөнц нэртэй цахим хаягнаас хуурамчаар дуу авиаг өөрчилдөг программын тусламжтайгаар өөрчилсөн. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 оны есдүгээр сарын 1-ны өдөр нийтэлсэн теле хичээлийн дүрс бичлэгийг өөрчилж Хятад хэлээр ярьж байгаа мэтээр хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээсэн 38 секундын бичлэг "Талын дуу хоолой радио үзэх" гэсэн пэйж хуудсаар цацагдсан.
Уг асуудалд Цагдаагийн байгууллага хойшлуулашгүй мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Уг бичлэгийг Монгол Улсын иргэн М, А нар цахим орчинд түгээж үндэсний тусгаар тогтнол, эв нэгдэл, бусдын нэр хүндэд халдах, илтэд худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдалд тогтоогдсон. Иймд Арваннэгдүгээр сарын 20-ны өдөр мэдүүлэг авч, шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан. М, А нарт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Зохион байгууллаттай үйлдсэн байж болзошгүй гэдэг асуудлаар уг асуудлыг шалгаж байгаа" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)