"Дахиад өгөх амь алга, одоо зогс" хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан үг хэллээ.
Тэрбээр "Юун түрүүнд гүн эмгэнэл илэрхийлье. Аав ээжүүд зүв зүгээр албаа хаагаад явж байсан хүүгийнхээ амьгүй цогцсыг авна гэдэг бол харамсмаар зүйл. Мөн энэ бол байж болохгүй зүйл. Өмнөх парламентийн үед Батлан хамгаалахын багц хуулийг батлан гаргасан.
Цэрэг амиа алдаж буй асуудалд УИХ-ын хүний эрхийн дэд хороо 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр тогтоол гаргаж, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болоод анги салбарын удирдлагуудад зөвлөмж чиглэл өгсөн. Энэ ажлыг удахгүй байнгын хорооны хуралдаанд хэрэгжилтийг нээлттэй хэлэлцэнэ.
Үүнд эцэг эхийн төлөөл оролцож болно. Энэ сард ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяраар ахлуулсан шуурхай ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэг тайлангаа тавих байх. Энэ хүмүүс хүн ёсоор хүнд хандаач ээ гэдэг зүйлийг л нэхэж байна. Үүнийг ангийн удирдлагууд хэрэгжүүлэх ёстой. Энэ асуудалд УИХ, Байнгын хорооны түвшинд онцгой анхаарч ажиллана" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)