-
2016 оны 8 сарын 26
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/A7tZ_wcsYAA” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2016 оны 8 сарын 26
Л.Энх-Амгалан: Нэг удаа гал унтраасан төсвийн тодотгол байж болохгүй ээ
-
2016 оны 8 сарын 26
Төсвийн хөрөнгө оруулалт болон концессын гэрээгээр хийгдэж байгаа ажлын мэдээллийг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар сонслоо
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2016-08-26 17:29:13
Монгол Улсын Засгийн газрын 37 , 38- р тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар “Төсвийн хөрөнгө оруулалтаар болон концессын гэрээ”-ээр хийгдэж байгаа ажлын талаар Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С. Баярбаатар мэдээлэл хийлээ.
2016 онд нийслэлд 240.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 187 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 18 тэрбум, замын төсвийн хөрөнгөөр 33 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй байсан боловч Засгийн газрын тогтоолын дагуу цаашид хэрэгжүүлэх ажил болон зогсоох ажлын жагсаалтыг гаргалаа.
Тухайлбал, Гэр хороололын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажил, нийгмийн чиглэлтэй ажлуудыг нэрлэж байна. Концессын гэрээгээр нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон Тэргүүлэгчдийн тогтоолоор 139 төсөл хэрэгжүүлж байна.
5 салбарт хуваан хэрэгжүүлж байгаа дээрхи төслүүдээс 31 төсөл нь гэрээгээр хэрэгжсэн. 3 төсөл нь хэрэгжиж дууссан гэдгийг мэдээллээ.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил болон концессын гэрээгээр хэрэгжүүлж байгаа ажлуудтай газар дээр нь очиж танилцан, цаашид үнэхээр хэрэгжүүлэх шаардлагатай төсөл болон боломжгүй төслүүдийн жагсаалтыг дахин нягталсны дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С. Батболд Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж, Захирамж гаргах юм.
Мөн өнөөдрийн хурлаар “2016 оны нийслэлийн төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэл”-ийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э. Ганхүү мэдээлэл хийлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 8 сарын 26
Сурагчийн дүрэмт хувцас 81000-123000 төгрөгийн үнэтэй байна
-
2016 оны 8 сарын 26
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Төв аймгийн “Баян“ суманд гарсан малын гоц халдварт “Шүлхий” өвчний өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясаглан мэдээлэл хийж, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Цагдаагийн удирдлага, Мэргэжлийн хяналтынн байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Төв аймгийн Баян сум нь нийслэлийн Багахангай дүүрэгтэй хаяа залгаа. Шүлхий өвчин гарсан голомт нь тус дүүргээс 18 километрт оршдог байна. Өнөөдрийн байдлаар Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Ж. Саульегаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Малын гоц халдварт ”Шүлхий “ өвчнийг нийслэлд оруулж ирэхгүй байх талаар холбогдох бүхий л арга хэмжээг авч, халдваргүйжүүлэлт, ариутгалд шаардагдах хөрөнгийн судалгааг гаргах ажлын хэсгийг ахалж, амралтын өдрүүдэд Багахангай дүүрэгт ажиллах үүргийг нийслэлийн Засаг даргын орлогч Ж. Батбаясгаланд өглөө.
“Шүлхий” өвчин гарсан голомтод өнөөдрийн байдлаар 14 хот айлын 5 мянга гаруй толгой мал бий. 7 сарын 28- ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд захирамж гаргаж, гоц халдварт “Шүлхий “ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн юм . Энэ үүрэг даалгаврын дагуу салбар хариуцсан орлогч нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд мэдээлэл хийсэн юм.
Вакцинжуулалтын ажил уг бүс нутагт эрчимтэй хийгдэж байна. Багахангай дүүрэгт 350 үхэрт вакцинжуулалт хийсэн. Голомтын бүсэд 21 албан хаагч, 6 автомашин ажиллаж байна. Амралтын өдрүүдэд ажлын хэсэг Багахангай дүүрэгт ажиллаж, тус дүүргийн онцгой байдлын комисс хуралдаж, шаардагдах хөрөнгө мөнгө, ариутгалын бодис, хүн хүчний асуудлаар нийслэлийн Онцгой байдлын комиссын хуралдаанд танилцуулна. Нийслэлийн Онцгой байдлын комиссын хурлыг ирэх даваа гарагийн 9 цаг 30 минутад хийх тов гаргалаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 8 сарын 26
УИХ-ын үдээс хойших хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл ийн хэлэлцэх эсэхийг дэмжээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлээ.
Харин одоо Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцэж эхэллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт, асууж хариулт авч байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Сайн хөтөлбөрүүдийн их үүсвэрийн талаар мэдээлэл өгнө үү.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Засгийн газрын тогтоолоор ”Сайн” хөтөлбөрийг үнэт цаас гаргаж хэрэгжүүлсэн. Тэр үнэт цаасыг Монгол банк худалдаж аваад уг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хэрэгжүүлэхдээ төсвийн тухай хуулийг зөрчсөн. 553.8 тэрбум төгрөгийг ”Сайн” хөтөлбөрт зарцуулаад байна.
Т.Энхэлээ
-
2016 оны 8 сарын 26
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.
Гадаад, дотоодын эдийн засгийн нөхцөл байдлын улмаас эдийн засгийн идэвхжилт суларч, 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр ДНБ-ий өсөлт 1.3 хувьд хүрэх төлөвтэй байна. Энэхүү өсөлтөд хөдөө аж ахуйн салбар 10 орчим хувиар, үйлчилгээний салбар 3.4 орчим хувиар тус тус өсөхөөр байгаа нь голлон нөлөөлж байна. Харин 2016 онд уул уурхайн салбарын үйлдвэрлэл буурахаар хүлээгдэж байгаа тул тус салбар эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхээргүй байна.
Дэлхийн зах зээл дээрх манай улсын экспортын гол нэрийн түүхий эдийн үнийн бууралттай холбоотойгоор хүлээгдэж буй гүйцэтгэлээр экспортын хэмжээ 2015 онтой харьцуулахад 14.4 хувиар буурахаар байгаа бол эдийн засгийн идэвхжил саарсантай холбоотойгоор импортын хэмжээ 2015 оноос 12.5 хувиар буурахаар байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оныэхний 7 сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 82.2 хувийн, нийт зарлага 91.0 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 1,974.1 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -8.1 хувьд хүрээд байна.
Түүнчлэн, 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1,669.6 тэрбум төгрөгөөр буурахаар байна.
Төсвийн орлогын ийнхүү буурахад татварын бус орлого төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй, экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний үнийн бууралт, импортын бууралт, аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааны төвшин, борлуулалт, төлбөрийн чадвар муудсан зэрэг гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдлаас нөлөөлсөн байна. Тодруулбал, эрдэс бүтээгдэхүүний үнэ, экспортын бууралтаас шалтгаалан 220.3 тэрбум төгрөгөөр, импортын бууралтаас хамаарч 485.1 тэрбум төгрөгөөр, татварын бус орлогын бууралт 641.3 тэрбум төгрөгөөр, дотоодын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан 323.0 тэрбум төгрөгөөр тус тус орлого буурахаар байна.
Монгол Улсын 2016 оны төсөв батлагдсанаас хойших хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулганаар баталсан хууль эрх зүйн орчны өөрчлөлт, мөн Засгийн газраас оны эхний хагаст гаргасан ихээхэн хөрөнгийн эх үүсвэр шаардагдсан шийдвэрүүд, гадаад, дотоод бусад хүчин зүйлийн улмаас төсвийн зарлага нийт дүнгээр 2,372,4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-ий 20.6 хувьд хүрэхээр байгаа нь 2016 оны төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлагыг бий болголоо. Хэрэв УИХ, Засгийн газар Монгол Улсын төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа чанд мөрдөж, хуулийг дээдлэх зарчмаа бусад ашиг сонирхлоос дээгүүрт баримтлан ажиллаж ирсэн бол өнөөгийн төсөв, санхүүгийн нэн хүндрэлтэй нөхцөлд байдалд хүргэхгүй байх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна.
Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа дараах зарчмыг баримталлаа. Үүнд:
-Төсвийн орлогыг өөрчлөгдөж байгаа гадаад, дотоод зах зээлийн нөхцөлд үндэслэн бодитоор төлөвлөх;
-УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүний дагуу яам, агентлагууд болон тэдгээрийн харьяа байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг төсөвт тусгах;
-Төсвийн орлого буурсны улмаас санхүүжүүлэх боломжгүй урсгал зардлыг бууруулах, бүх шатны төсвийн байгууллагуудад хэмнэлтийн зарчмаар ажиллах;
-Төрийн албаны удирдлагын зардлыг бууруулах, улс төрийн болон захиргааны удирдах албан тушаалтны цалин, хөлсийг түр хугацаагаар бууруулах;
-Төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн одоогийн түвшнийг богино хугацаанд хадгалах, цаашид үе шаттай нэмэгдүүлэх асуудлыг төсвийн боломжтой уялдуулан дунд, урт хугацаанд шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх;
-Төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааг хангахад ижил, тэгш байх зарчмыг баримтлах, зарим салбарт ялгаатай, харьцангуй өндөр тогтоосныг бууруулах, хувийн хэвшил болон төрийн албаны хоорондын зааг ялгааг багасгах;
-Нийгмийн халамж, хамгааллын зарим хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг зорилтот бүлэгт чиглүүлэх, төсвийн боломжтой уялдуулан хэрэгжилтийг түр зогсоох, хойшлуулах арга хэмжээ авах;
-Тэтгэврийн сангийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр зайлшгүй хийгдэх зохицуулалтын арга хэмжээг авч эхлэх;
-Шинээр батлагдсан бөгөөд төсвөөс зардал нэмж шаардагдах зарим хууль, тогтоомжийг бүхэлд нь болон хэсэгчлэн хэрэгжилтийг хойшлуулах, төсвийн боломжтой уялдуулан үе шаттай хэрэгжүүлж эхлэх зарчмыг баримтлах;
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа болон Хөгжлийн банкны санхүүжилтээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гэрээ нь байгуулагдаагүй, ажлын гүйцэтгэл нь гараагүй, удаашралтай байгаа зарим барилга байгууламжийн санхүүжилтийг хойшлуулах зэрэг болно.
Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголын дээр дурдсан өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 1,669.6тэрбум төгрөгөөр буурч 5,344.3 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн зарлага ба цэвэр зээл 1,787.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 9,741.4 тэрбум төгрөг болохоор байна. Нэгдсэн төсвийн нийт алдагдал 4,397.2тэрбум төгрөг буюу ДНБ-ний 18.2 хувьтай тэнцэхээр тооцож тусгалаа.
Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ний 18.2 хувьтай тэнцэхээр байгаа ньТөсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон төсвийн тусгай шаардлагуудыг өнөөгийн тодорхойлсон түвшинд мөрдөж, хэрэгжүүлэх боломжгүй болж байна. Иймд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1.2-т заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг 2016 онд 18.5 хувиас, 2017 онд 17 хувиас, 2018 онд 15 хувиас, 2019 онд 13 хувиас, 2020 онд 9 хувиас, 2021 онд 7 хувиас, 2022 онд 5 хувиас, 2023 онд 3 хувиас, 2024 оноос 2 хувиас тус тус хэтрүүлэхгүй байхаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.
Түүнчлэн Засгийн газрын өрийн зохистой түвшинг дахин тодорхойлж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1.4-т заасан өрийн тусгай шаардлагын дагуу өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн хэмжээ 2016 оны жилийн эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан ДНБ-ий 55 хувийг давахаар байгаа тул өрийн тусгай шаардлагыг Засгийн газрын өрийн зохистой түвшин болох ДНБ-ий 60 хувьд хүргэх шилжилтийн зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай байна. Өрийн тусгай шаардлагыг хангахын тулд Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг үе шаттайгаар бууруулахаар холбогдох өөрчлөлтийг боловсруулав.
Дээр дурдсан төсвийн орлого, зарлагын болон өрийн зохистой харьцааг өөрчлөн тогтоосноор оны эцэст өндөр түвшинд хүрч болзошгүй байгаа төсвийн алдагдлыг бууруулах, цаашид шинээр өрийн дарамтыг нэмэгдүүлэхгүй байх нөхцөл бүрдэж, макро эдийн засгийн тогтворжилтыг хангах эн тэргүүний, зайлшгүй нөхцөл хангагдах юм.
Монгол Улсын 2016 оны төсвийн тухайн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдууланбусад холбогдох 28 хууль, Улсын Их Хурлын нэр бүхий 3 тогтоолд өөрчлөлт оруулахаар, Хүний хөгжлийн сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдуулан УИХ-ын нэг тогтоолд өөрчлөлт оруулахаар тус тус өргөн барьлаа.
Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжлийн сангийн 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон дагалдах бусад хуулиуд, Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах саналыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.
-
2016 оны 8 сарын 26
У.Хүрэлсүх: Ард түмнийг ийм байдалд оруулсан хүмүүст хуулийн хариуцлага тооцох ёстой
-
2016 оны 8 сарын 26
эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд тогтворжуулж, макро эдийн засгий
-
2016 оны 8 сарын 26
УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд завсарлалаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авлаа.
Энэ үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн “2016 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар 179 300 төрийн албан хаагч бий. 2012 онтой харьцуулахад энэ тоо 40 мянгаар нэмэгдсэн. 2017 оны төсвийн төсөөлөлд төрийн албан хаагчдыг 20 мянгаар цомхотгоно гэж бид төлөвлөсөн. Гэхдээ зөрүүлээд ажлын байраар хангах хөтөлбөр боловсруулна” гэж мэдэгдлээ.
-
2016 оны 8 сарын 26
Замын цагдаагийн газраас автотээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор хяналт шалгалт явуулах аж. Тодруулбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Автотээврийн тухай хуулийн хүрээнд автотээврийн үндэсний төвтэй хамтран улсын хэмжээнд наймдугаар сарын 29-өөс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал, техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэхийг шалгаж, зөрчлийг арилгуулах хамтарсан хяналт, шалгалтыг зохион байгуулах ажээ.
-
2016 оны 8 сарын 26
ИХ-ын үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар өнөөдрийн хэлэлцэх ёстой 12 асуудлын эхэнд багтсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл ийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Үдээс өмнө уг асуудлыг хэлэлцсэн боловч үг хэлэх саналтай олон гишүүн байсан тул цагтаа амжаагүй. Иймд үдээс хойших Чуулганы хуралдаан дээрх асуудлаар үргэлжлүүлэн хуралдаж эхэллээ.
-
2016 оны 8 сарын 26
Өнөөдөр, маргааш дүүргийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээтэй
-
2016 оны 8 сарын 26
Монгол, Япон, Солонгос зураачдын хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийнэ
-
2016 оны 8 сарын 26
Нийслэлийн Засаг дарга Төв цэвэрлэх байгууламжийн шинэтгэлд хамтран ажиллахыг хүслээ
-
2016 оны 8 сарын 26
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд цэцэрлэгийн сонгон шалгаруулалтын ажилтай танилцлаа
-
2016 оны 8 сарын 26
Монгол, Солонгос яруу найрагчдын хамтарсан семинар боллоо
-
2016 оны 8 сарын 26
Аймгийн иргэдийн төлөөлөгчийн 93,5 хувь ХОМ-ээ өгөөд байна
-
2016 оны 8 сарын 26
Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооноос Монгол Улсыг хуваарьт тэмцээнүүддээ оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ. Ингэхдээ тодорхойгүй хугацаагаар хасах шийдвэр бүхий захиа ирсэн гэдгийг Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Энэ шийдвэр нь Олимпийн дэвжээнд монгол дасгалжуулагч нар тамирчнаа өмөөрч, эсэргүүцэл илэрхийлэн хувцсаа тайлсантай холбоотой гэж таамаглаж байна.
-
2016 оны 8 сарын 26
УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд завсарлалаа. Энэ үеэр Ерөнхий сайдын хэлсэн үгийг хүргэж байна.