УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанд Шадар сайд У.Хүрэлсүх "Ард түмэн өмнөх эрх баригч намынханы хэлсэн үгийг мартаагүй байгаа. МАН-ын зургаан сайд 2016 онд найман сар хамтарсан засагт орж ажилласан. Би тухайн үеийн Ерөнхий сайдад “Улс орон дампуурчихсан байна. Ард түмэндээ энэ байдлаа үнэн байдлаар нь хэлээч ээ” гэж захиж байсан. Харамсалтай нь ард түмэнд тэр үнэнийг хэлэхгүйгээр нуун дарагдуулсан. Сүүлдээ МАН-аас орж ирсэн зургаан сайдыг хөөж гаргасан шүү дээ. Бид эдийн засгийн хямралыг хэрхэн давж гарах талаар хөтөлбөр боловсруулсан ч харамсалтай нь хэрэгжүүлээгүй. Хэрэгжүүлэх чадвар ч байхгүй байсан. Үнэн байдлыг ард түмэнд хэлүүлэх гэж шахсаныхаа хариуд МАН-ын зургаан сайд тухайн үеийн Засгийн газраас хөөгдөж гарсныг иргэд санаж байгаа. Тэгэхээр өнөөдөр Монголын ард түмнийг ийм байдал оруулсан “Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур” нөхдүүд өнөөдөр энд сууж байгаа. Эдгээр нөхдүүдэд ард түмэн улс төрийн хариуцлага тооцсон. Одоо хуулийн хариуцлага тооцох ёстой" гэлээ.
Сэтгэгдэл (92)