УИХ-ын үдээс хойших хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл ийн хэлэлцэх эсэхийг дэмжээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлээ.
Харин одоо Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцэж эхэллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт, асууж хариулт авч байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Сайн хөтөлбөрүүдийн их үүсвэрийн талаар мэдээлэл өгнө үү.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Засгийн газрын тогтоолоор "Сайн" хөтөлбөрийг үнэт цаас гаргаж хэрэгжүүлсэн. Тэр үнэт цаасыг Монгол банк худалдаж аваад уг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хэрэгжүүлэхдээ төсвийн тухай хуулийг зөрчсөн. 553.8 тэрбум төгрөгийг "Сайн" хөтөлбөрт зарцуулаад байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)