-
2016 оны 9 сарын 08
Өнөөдөр УИХ дахь байнгын хороодын хуралдаантай. Хуралдаанаар төсвийн тодотголтой холбоотой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэхээр товложээ.
-
2016 оны 9 сарын 08
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2016.09.07/ нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Патентийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай”, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Эдгээр хууль, тогтоолын төслүүдийг Засгийн газар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн юм.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцуулсан юм.
Өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдээс Өрийн удирдлагын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн зарим хэсгийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хууль саначлагч татаж авсан тул бусад хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 09 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хийжээ.
УИХ-ын Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах төслүүдийг хэлэлцэн санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлсэн бөгөөд санал, дүгнэлтийг нь тус Байнгын хороо хэлэлцэж зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалгасан байна. Ингээд доор дурдсан 17 хууль, 1 тогтоолын төсөлд зарчмын зөрүүтэй санал гараагүй учир хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцуулсан. Үүнд:
1. Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай
2. Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай
3. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
4. Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
5. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
6. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай
7. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
8. Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
9. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
10. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай
11. Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
12. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
13. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
14. Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
15. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
16. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
17. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
18. “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл багтжээ.
Эдгээр хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд хууль, тогтоолын төслүүдийг баталлаа.
Мөн бусад хуулийн төслүүдийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан бөгөөд Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэнийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн. Ингэснээр дээрх хоёр хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаасан юм. Үргэлжлүүлээд Төсвийн байнгын хорооноос дэмжсэн болон, дэмжээгүй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 9 сарын 08
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2016.09.07/ хүрэлцэн ирлээ.
Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган тэргүүтэй төлөөлөгчдийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Алтангэрэл, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эйлко Хэндрих Жэйгэр болон албаны бусад хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авсан юм.
Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдтой албан ёсны уулзалт хэлэлцээ хийнэ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Канад Улсын парламентын Нийтийн танхимын даргад бараалхана.
Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийн зэрэгцээ Канад сангаас хэрэгжүүлж буй төсөлтэй танилцахаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улаанчулуут дахь “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцана хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 9 сарын 08
Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн “тэнэг” мэдээллийн гал намжиж амжаагүй байтал Засгийн газрын тэргүүн тос нэмж намынхаа нэр хүндийг шаварт хутгаж орхилоо. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгох шалтгааныг чуулганы нэгдсэн хуралдааны дээр тайлбарлахдаа ”Сонсоход их аятайхан нэртэй хууль. Хамтын тэтгэврийн хууль гээд. Яг хэрэгжээд эхэлвэл хамтын гэдэг нэрнийхээ яг эсрэг нь. Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гээд. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү, үгүй юу” гэж их муухай юм бодох гээд байгаа байхгүй юу. Тийм учраас МАН мөрийн хөтөлбөртөө ”Насны хишиг” гэдэг тэтгэвэр олгоё гэж оруулсан. Ахмадууд маань хосоороо хамтдаа урт наслах тусмаа төр засгаас илүү тэтгэвэр авах юм шүү гэж бодож байгаа” гэж олныг “ангайлж”, дургүйцлийг төрүүлэв.
-
2016 оны 9 сарын 08
Буянтай гэхээсээ илүү баян эцгийнхээ хууль бусаар хурааж, хуримтлуулсан их хөрөнгөөр эрх мэдэлд хүрэхээр дугаарлаж зогсоо хундан цагаан хунтайж нарын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг өнөөдөр УИХ-д сууж байгаа гишүүдээс харж болно. Ёстой л хөрөнгөтэй мөнгөтэй айлын “нялх Сэнгүм”-үүд луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү бидэнд хамаагүй байж болох ч цаана нь улс орны эрх ашиг гэж байгааг ямагт тэдэнд сануулах нь иргэдийн үүрэг. Баян эцэг, эхийн хүүхэд болж төрсөн “АЗТАЙ” юмаа гэж шүүрс алдахаас илүүтэй ёс зүй, шударга ёс алдагдсан аль ч үед бид тэднийг эсэргүүцэж, зогсоох бүрэн эрхтэй. Ялангуяа ард түмний амьдралыг мэдэхгүй, өлсч, цангаж, мөнгөгүйдэж, ядарч туйлдаж үзээгүй, ядарсан иргэдийнхээ зовлонг ойлгохгүй хуруу цагаан хунтайж нарыг улс орны чухал салбарт тэгээд шийдвэр гаргах түвшний өндөр албан тушаалд шууд томилох нь ариун явдал уу гэдэгт дүгнэлт хийх нь зүйтэй биз.
-
2016 оны 9 сарын 08
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
2016 оны 9 сарын 08
Улаанбаатарт өдөртөө 19 хэмийн дулаан байна
-
2016 оны 9 сарын 07
Мөнгөний бодлогын шинэчилсэн зөвлөл анхны хурлаа хийв
-
2016 оны 9 сарын 07
Дундговь аймгийн Засаг даргаар ахлуулсан аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдаж, хонины цэцэг өвчинтэй тэмцэхэд цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.
-
2016 оны 9 сарын 07
Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн 36 албан хаагч, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны 12 албан хаагч, Нэгдсэн үндэсний байгууллагын ‘’310’’ төсөл хамтран хүйтний улирал эхэлж байгаатай холбогдон айл өрхөөр орж, гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт зохион байгууллаа. Зорилтот бүлгийн 25 айлд цогтой үнс, нурам хийх зориулалтын тагтай төмөр савыг тарааж өгөв. Зориулалтын саванд үнс нурам хийснээр галын аюулаас урьдчилан сэргийлэх, ил задгай хог хаяхгүй байх боломж бүрдэж байгаа юм.
-
2016 оны 9 сарын 07
Нийслэлийн ногоон бүсэд оршин сууж буй иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газраас эргүүл, хяналт шалгалтыг 2016 оны 06 дугаар сараас эхлэн 3 сарын хугацаатай зохион явуулж, 17 алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа.
-
2016 оны 9 сарын 07
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах “Ажлын хэсэг”-ийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын зарим уулзвараар тээврийн хэрэгсэл баруун гар тийш чөлөөтэй эргэдэг болгох талаар хэлэлцлээ. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын танилцуулснаар нийслэлийн хэмжээнд нийт 142 уулзвар байгаагаас 48 уулзвар нь баруун гар тийш чөлөөтэй эргэх боломжтой бөгөөд уулзвар нэвтрэхдээ тээврийн хэрэгсэл гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш чөлөөтэй эргэх нь уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа юм. Мөн автозамын ачааллыг бууруулж, дуу чимээ, агаарын бохирдлыг багасгахад нөлөөнө гэдгийг хэлэв. Гэхдээ ингэснээр зам тээврийн осол гарах эрсдэл үүсч болзошгүйг ч анхаарууллаа. Тиймээс нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү энэ асуудлаар иргэдийн дунд нээлттэй санал асуулга явуулах үүрэг өглөө. Эхний ээлжинд Баруун 4 зам, Зүүн 4 зам, Саппорогийн уулзвар, Гэсэр сүмийн уулзварын эгнээг нэмэгдүүлэн турших боломжтой юм байна. Замын хөдөлгөөний энэ дүрмийг АНУ 1970-1982 оны хооронд автомашины шатахуун хэмнэх зорилгоор, Канад улс 2003 онд 9 сарын хугацаанд нэвтрүүлж байсан байна. Харин өнөөдийн байдлаар Герман, Франц, Польш улсад ийм дүрэм үйлчилж байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 9 сарын 07
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/brLQCfyX2Ac” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2016 оны 9 сарын 07
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны есдүгээр сарын 7-нд боллоо.
-
2016 оны 9 сарын 07
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар албан ёсны айлчлал хийсэн БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абе, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар албан ёсны айлчлал хийсэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуэн Суан Фук, Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн нарын айлчлалын дүнг хэлэлцлээ.
-
2016 оны 9 сарын 07
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн Монголын талын Ерөнхий хувь нийлүүлэгчээр Зам, тээврийн хөгжлийн сайдыг томилсон тогтоол баталлаа.
-
2016 оны 9 сарын 07
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/3VUolYHWawg” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2016 оны 9 сарын 07
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хорооны дарга Ц.Гарамжав, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нар өнөөдөр /2016.09.07/ Хөдөөгийн ногоон хөгжлийн хүрээлэнгийн /ТББ/ төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийлээ.
Энэхүү уулзалтаар “Иргэний нийгмийн бодлогын зөвлөл”-ийн талаар ярилцлаа. Мөн Байнгын хорооны дарга Ц.Гарамжав төрийн шийдвэр гаргах түвшинд иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг дурдаад байгаль хамгаалагч нарын зөвлөл байгуулж, хамтран ажиллах талаар байр сууриа илэрхийллээ.
Түүнчлэн төлөөлөгчид УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороотой мэдээлэл солилцох, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд байгаль орчны чиглэлээр идэвхитэй хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, санал солилцлоо.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хорооны дарга Ц.Гарамжав Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх салбарын хууль, бодлогын баримт бичгийн төсөлд иргэний нийгмийн саналыг тусган шийдвэрлүүлэх, төр нийгмийн хамтын оролцоог нэмэгдүүлэхийн төлөө анхаарал тавьж ажиллана гэдгээ илэрхийлээд цаашид дээр дурдсан чиглэлээр “Иргэний нийгмийн бодлогын зөвлөл”-тэй нягт хамтран ажиллана гэв.
Уг уулзалтад иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн, судлаач, олон улсын байгууллага, 21 аймгийн иргэдийн төлөөлөл оролцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 9 сарын 07
Нийслэлийн удирдлагуудын шуурхай хуралдаанаар Драгон төвийн урдах автовокзалыг Авто худалдааны нэгдсэн цогцолбор руу нүүлгэх шийдвэр гаргажээ.
-
2016 оны 9 сарын 07
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компани Эрдэнэтээс коксжих нүүрсний Овоот орд хүртэл 547 км төмөр зам барьж, ашиглах эрх авсан.