-
2022 оны 8 сарын 01
Мөн хугацаанд агаарын тээврийн 5,615 нислэг гүйцэтгэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3569 удаагийн нислэгээр буюу 174.4%- иар өссөн байна. Үүнээс олон улсын нислэг 1,738 гүйцэтгэсэн нь өмнөх оноос 1,048 удаагийн нислэгээр буюу 151.8%-иар өссөн, харин орон нутгийн нислэгийн тоо 3,877 гүйцэтгэсэн нь 2,521 удаагийн нислэгээр буюу 185.9%-иар өссөн байна.
-
2022 оны 8 сарын 01
Улаангом-Улаанбаатар чиглэлийн хуваарьт нислэгийг ирэх сарын 1-нээс буюу өнөөдөр эхлүүлнэ. Тухайлбал, "Аэромонголиа" авиа компани орон нутгийн чиглэлийн нислэгийг эргэн сэргээх хүсэлтээ холбогдох яаманд хүргүүлсэн байна.
-
2022 оны 8 сарын 01
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг хамгаалах ажлыг эрчимжүүлэх үүрэг, чиглэлийг холбогдох албаныханд өгчээ. Улмаар Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсгийг ирэх долоо хоногт байгуулахаар болов. Ажлын хэсгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ахлан ажиллана.
-
2022 оны 8 сарын 01
Түүнчлэн эрүүгийн 701 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 1 хэргийг шүүхэд шилжүүлэх, 5 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна.
-
2022 оны 8 сарын 01
Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслөөр дээрх хоёр суманд хэрэгжих хатуу хог хаягдлын ландфилл байгууламж ашиглалтад орсноор байнгын ажлын байр 10 орчим бий болох ба нийт төслийн барилгын ажлын явцад орон нутагт 350 гаруй ажлын байр бий болох тооцоотой байна.
-
2022 оны 8 сарын 01
Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Улсын харцага цол хүртсэн бөхчүүдийг цувралаар хүргэж байна. Энэ удаа Архангай аймгийн Хайрхан сумын уугуул Улсын харцага О.Мөнх-Эрдэнийг онцолж байна.
-
2022 оны 8 сарын 01
Дархлаажуулалтыг эцэг эх, асран хамгаалагчдынх нь зөвшөөрлөөр, зөвшөөрлийн хуудас бөглөсөн тохиолдолд хүүхдэд хийнэ хэмээн ЭМЯ мэдээлсэн билээ.
-
2022 оны 8 сарын 01
08.00-16.00 цагт ЭМЯ-ны шийдвэрээр 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлж байна. Харьяа дүүрэг харгалзахгүйгээр вакцинжуулалтын цэгт дархлаажуулалт хийнэ.
-
2022 оны 8 сарын 01
Энэхүү 37.5 метр урттай нүхэн гарц ашиглалтад орсноор автомашин, явган хүний хөдөлгөөний огтлолцол үгүй болж, явган зорчигчид зам тээврийн осолд өртөх эрсдэл буурах юм.
-
2022 оны 8 сарын 01
Нутгийн баруун болон өмнөд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
-
2022 оны 7 сарын 31
Дэлхийн шатрын олимпиадын хоёрдугаар өрөгт манай улсын эрэгтэй баг Тринидад ба Тобаго улсын шигшээ багтай учраа таарч 3.5:0.5 харьцаагаар хожив. Хоёрдугаар өргийг Их мастер Д.Батсүрэн өнжсөн. Энэхүү өргийн дараа Монгол Улсын эрэгтэй шигшээ баг хоёр хожилтой, дөрвөн оноотой 24 дүгээр байранд бичигдэж байна.
-
2022 оны 7 сарын 31
"Аэромонголиа" авиа компани орон нутгийн чиглэлийн нислэгийг эргэн сэргээх хүсэлтээ холбогдох яаманд хүргүүлсэн байна. Энэ дагуу "Цагаан дэглий" нисэх буудлын чадамжийг нэмэгдүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар үүрэгдсэн байна.
-
2022 оны 7 сарын 31
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 248 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 945,900 болж нэмэгдэв.
-
2022 оны 7 сарын 31
Улсын хэмжээнд 5-11 насны 500 мянган хүүхэд бий. Эдгээрийн 25.7 хувийг вакцинд хамруулахаар төлөвлөж буйг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны тандалт, мониторингийн тасгийн эрхлэгч В.Байгаль мэдээлж байна.
-
2022 оны 7 сарын 31
Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Улсын харцага цол хүртсэн бөхчүүдийг цувралаар хүргэж байна. Энэ удаа Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Улсын харцага Л.Лха-Очирыг онцолж байна.
-
2022 оны 7 сарын 31
КОВИД-19-ийн эсрэг вакцины цэгүүд өнөөдөр буюу долдугаар сарын 30-нд 15:00 цаг хүртэл ажиллаж байна.
-
2022 оны 7 сарын 31
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Наадамчдын гудамж дахь Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц байгуулах юм.
-
2022 оны 7 сарын 31
Тус баяр наадамд хүчит 128 бөх зодоглосноос Увс аймгийн Ховд сумын харьяат Монгол Улсын даян аварга Намсрайжавын Батсуурь түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн арслан Нямдоржийн Өсөхбаяр үзүүрлэж, аймгийн хурц арслан цол хүртжээ.
-
2022 оны 7 сарын 31
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
-
2022 оны 7 сарын 30
Баянхонгор аймгийн түүхт 80 жилийн ойн баяр наадам эдгээр өдрүүдэд тохиож байгаа билээ. Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг Баянхонгор нутгийн иргэддээ мэндчилгээ дэвшүүлжээ.