Зам, тээврийн салбарын 2022 оны эхний хагас жилийн статистик мэдээллээс хүргэж байна.
Агаарын тээврээр 2022 оны эхний хагас жилийн байдлаар нийт 323,470 зорчигч тээвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 265,023 зорчигчоор буюу 463.7%-иар өссөн байна. Үүнээс:
- олон улсад 171.2 мян.хүн,
- орон нутагт 152.2 хүн тээвэрлэсэн байна.
Агаарын тээврээр тээсэн зорчигч тээврийн хэмжээ өсөхөд Бүгд Найрамдах Турк Улсын чиглэлийн зорчигчид өссөн нь голлон нөлөөлжээ.
Мөн хугацаанд агаарын тээврийн 5,615 нислэг гүйцэтгэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3569 удаагийн нислэгээр буюу 174.4%- иар өссөн байна. Үүнээс олон улсын нислэг 1,738 гүйцэтгэсэн нь өмнөх оноос 1,048 удаагийн нислэгээр буюу 151.8%-иар өссөн, харин орон нутгийн нислэгийн тоо 3,877 гүйцэтгэсэн нь 2,521 удаагийн нислэгээр буюу 185.9%-иар өссөн байна.
Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого 2022 оны эхний хагас жилийн байдлаар 145.9 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 73.5 тэрбум төгрөг буюу 2 дахин өссөн байна. Навигацийн орлого өмнөх оны мөн үеэс 20.7 тэрбум төгрөг буюу 24%-иар буурч, 66.6 тэрбум төгрөг болсон байна.