Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Улсын харцага цол хүртсэн бөхчүүдийг цувралаар хүргэж байна. Энэ удаа Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Улсын харцага Л.Лха-Очирыг онцолж байна.
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Лхагваагийн Лха-Очир зургаа давж, Улсын харцага цол хүртсэн билээ. Тэрбээр 1998 оны долоодугаар сарын 11-нд Завхан аймгийн Алдархаан суманд төрж өсжээ.
Тэрбээр 2008 онд Завхан аймгийн баяр наадамд аймгийн заан Ж.Сүхбатад өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн. Аймгийн заан цол хүртсэний дараа жил буюу 2009 онд Завхан аймгийн баяр наадамд аймгийн заан Д.Батжаргалаар найм даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртэж байв. 2012 онд чимэг нэмсэн бөгөөд Завхан аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрсөн билээ. Мөн бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн.
Л.Лха-Очир нь "Завхан" дэвжээ, "Алдар" спорт хороо, "Тэргүүн Саруул Зам" ХХК, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн харьяа бөх юм.
Тэрбээр 2014 онд Улсын начин цол хүртсэн бөгөөд Ардын хувьсгалын 93 жилийн ойн наадамд улсын заан Т.Санчираар дөрөв, улсын арслан Д.Ганхуягаар тав даван шөвгөрсөн юм. Үүнээс хойш 2017, 2020 онуудад улсын баяр наадамд тус тус дөрөв давсан.
Харин энэ жилийн Үндэсний их баяр наадмаар дараах бөхчүүдийн давж Улсын харцага цол хүртжээ.
-
Нэгийн даваанд Сумын заан Т.Ууганбаяр /Дундговь аймаг/
-
Хоёрын даваанд Аймгийн начин Б.Ганбаатар /Увс аймаг/
-
Гурвын даваанд Аймгийн заан М.Тэгшбаяр /Төв аймаг/
-
Дөрвийн даваанд Аймгийн арслан Э.Тамираа /Баян-Өлгий аймаг/
-
Тавын даваанд Аймгийн харцага Х.Наранбаяр /Сэлэнгэ аймаг/
-
Зургаагийн даваанд Аймгийн арслан Х.Оргилболд /Увс аймаг/
Улсын харцага Л.Лха-Очиртой хийсэн ярилцлагыг эндээс уншаарай.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)