Эрүүл мэндийн сайдын тушаалаар 5-11 насны хүүхдүүдийг коронавирусний эсэрг дархлаажуулалтад хамруулах болсон билээ. ХӨСҮТ-ийн мэдээллээр бага насны хүүхдүүдийг маргаашаас буюу наймдугаар сарын 1-нээс дархлаажуулж эхэлнэ.
Улсын хэмжээнд 5-11 насны 500 мянган хүүхэд бий. Эдгээрийн 25.7 хувийг вакцинд хамруулахаар төлөвлөж буйг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны тандалт, мониторингийн тасгийн эрхлэгч В.Байгаль мэдээлж байна. наймдугаар сард эхний тунг хийж, 9 дүгээр сарын 1-нээс хоёр дахь тунд хамруулах юм. 5-11 насны хүүхдүүдийг эцэг эхийн хяналт дор, сайн дурын үндсэн дээр коронавирусний вакцинд хамруулах юм.
Ташрамд өгүүлэхэд, вакцинжуулалтад хамрагдаагүй хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд хамруулахгүй гэдэг нь ташаа мэдээлэл гэдгийг албаныхан тодотгосон.