-
2022 оны 8 сарын 04
"Тухайн зар тавьсан иргэний талаар болон, аль хэлтэст шалгаж байгаа талаар мэдээлэл байхгүй байна" гэв.
-
2022 оны 8 сарын 04
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч ноён Винод Ахужа нар Техникийн хамтын ажиллагааны хоёр шинэ төсөлд гарын үсэг зурлаа. Нэгдүгээр төслийн хүрээнд, Монгол Улсад хүнс, хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх дунд хугацааны бодлогын үндэс, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах юм. Салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлууд багтаж байгаа юм. Хоёр дахь төсөл нь улс орны хүнсний аюулгүй байдал, ургамлын эрүүл мэндийг бэхжүүлэх зорилготой.
-
2022 оны 8 сарын 04
2022-2023 оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар хамран сургах тойргийн бус харьяаллын хүүхдүүдийг хувийн ашиг сонирхлын үндсэн дээр элсүүлэн авдаг явдлыг таслан зогсоох, цэцэрлэгийн хүртээмжийг адил, тэгш түвшинд хүргэх шаардлагатай.
-
2022 оны 8 сарын 04
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны нэг өдөр
-
2022 оны 8 сарын 04
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад Суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд, хатагтай Кэйти Смитийг хүлээн авч уулзаж Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
-
2022 оны 8 сарын 04
Ингэснээр Монгол Улсын Төвийн бүсийн эрчим хүчний системийн тогтвортой, найдвартай ажиллагааг дээшлүүлнэ. Мөн нэгдсэн сүлжээний дутагдлыг нөхөх, 200 МВт хүртэл чадлыг нийлүүлж, импортын эрчим хүчийг бууруулна.
-
2022 оны 8 сарын 04
Коронавируст халдварын омикрон BA4, BA5 хувилбарын тархалт нэмэгдсэн, Африкийн зарим орнуудад нутагшмал хэлбэрээр бүртгэгдэж байсан сармагчны цэцэг өвчин таван бүсийн 69 улсад бүртгэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдрөөс эхлэн /2022.08.04/ гадаадаас ирж буй иргэд “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийг бөглөхөөр болсон.
-
2022 оны 8 сарын 04
Уулзалтаар талууд эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. Тухайлбал, хуурамч, чанаргүй эмтэй тэмцэх чиглэлээр хамтарч ажиллах, ОХУ-ын сайн туршлагыг Улаанбаатар хотод нэвтрүүлэх, эрүүл мэндийн салбарын эрдэмтэн, профессоруудтай туршлага солилцох боломжийн талаар ярилцав.
-
2022 оны 8 сарын 04
Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилтын хүрээнд Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүдийг 2018 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа. Энэ жилийн хувьд БНСУ-ын хамтлаг, дуучдын урлагийн тоглолт, хоолны амталгааг зохион байгуулж, хүнс, гоо сайхан, эрүүл мэнд, техник технологийн салбарыг сурталчлахаар төлөвлөж буй юм.
-
2022 оны 8 сарын 04
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангаж байгаатай холбоотойгоор ЭМЯ, ХӨСҮТ-ийн тандалтын багийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээтэй танилцлаа. Сүүлийн өдрүүдэд манай улсад Ковидын BA5 вирус өргөн тархаж байна. Энэ хувилбарын нууц үеийн хугацаа 2.4 хоног байна.
-
2022 оны 8 сарын 04
2030 он гэхэд дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд болон тогтвортой хөгжлийн зорилтуудыг Монгол Улсад хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн тооцооллыг Үндэсний статистикийн газартай хамтран судалгаа хийж байгаа бөгөөд үр дүнг Эрүүл мэндийн яам болон Сангийн яаманд мэдээлэх болсноо онцлов.
-
2022 оны 8 сарын 04
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангаж байгаатай холбоотойгоор ЭМЯ, ХӨСҮТ-ийн тандалтын багийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээтэй танилцлаа. Сүүлийн өдрүүдэд манай улсад Ковидын BA5 вирус өргөн тархаж байна. Энэ хувилбарын нууц үеийн хугацаа 2.4 хоног байна.
-
2022 оны 8 сарын 04
Энэ бол үйлдвэрлэлийн чухал шат төдийгүй цаашлаад олон арван жил энэ төслийн үр шимийг хүртэх монголчууд, хувь нийлүүлэгчдийн хувьд яахын аргагүй түүхэн мөч билээ. Гүний уурхайн Панель 0-ийн анхны тогтвортой үйлдвэрлэлд 2023 оны эхний хагаст хүрэх төлөвөө хэвээр хадгалж байна.
-
2022 оны 8 сарын 04
"Даншиг наадам-Хүрээ цам 2022" наймдугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Хүй долоо худагт болно. Тус наадамд зориулсан 256 хүчит бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийг наймдугаар сарын 03-ны 11:40-18:00, наймдугаар сарын 04-ний 10:00-18:00 цагийн хооронд Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны спорт зааланд бүртгэнэ.
-
2022 оны 8 сарын 04
Музейн гадна тохижилтын ажил өнгөрсөн сард эхэлсэн байдаг. Тус талбайг авто зогсоол, ариун цэврийн байгууламж, ногоон байгууламж, зүлэг, явган хүний зам, гэрэлтүүлэг зэргээр тохижуулна.
-
2022 оны 8 сарын 04
Эрүүл мэндийн байгууллагуудыг үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлээр санхүүжүүлсний үр дүнд эмч, ажилчдын цалинг нэмэгдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой урсгал засвар үйлчилгээг хийх асуудлыг төсвийн шууд захирагчийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн.
-
2022 оны 8 сарын 04
Жил бүрийн наймдугаар сард олон улсад болон Монголчууд дараах 13 өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
-
2022 оны 8 сарын 04
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорин хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Жаргалантын аманд байрлах туух, соёлын дурсгалт олдворуудыг хамгаалах асуудлаар газар дээр нь ажиллалаа.
-
2022 оны 8 сарын 04
Оршин суугчдын зүгээс орчин тойронд нь амралтын газар, аялал жуулчлалын баазууд олноор байгуулагдсанаар дуу чимээ, орчны бохирдол эрс нэмэгдсэнээс гадна иргэд, оршин суугчдын хашааны гарц, орцыг хааж хашаалах, түргэн тусламж, гал команд зэрэг төрийн анхан шатны тусламж үйлчилгээ авахад хүндрэлтэй болсныг хэлж байв.
-
2022 оны 8 сарын 04
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 372 тохиолдол шинээр батлагдаж, хоёр иргэн энджээ. Өнөөдрийн байдлаар ковид-19 халдварын улмаас эндсэн тохиолдлын тоо 2,121 хүн болж нэмэгдлээ.