Гадаад улсаас Монгол Улсад ирэх иргэдээс эрүүл мэндийн мэдүүлэг авах болсон талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
ДЭМБ-ийн мэдээлэлснээр коронавируст халдварын омикрон BA4, BA5 хувилбарын тархалт нэмэгдсэн, Африкийн зарим орнуудад нутагшмал хэлбэрээр бүртгэгдэж байсан сармагчны цэцэг өвчин таван бүсийн 69 улсад бүртгэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдрөөс эхлэн /2022.08.04/ гадаадаас ирж буй иргэд “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийг бөглөхөөр болсон.
Иймд Монгол Улсад ирэхээр төлөвлөж байгаа иргэд дараах мэдүүлгийг бөглөсөн байх шаардлагатай. Доорх холбоосоор орж Англи, Орос, Хятад хувилбарыг татах боломжтой.