-
2020 оны 6 сарын 05
Тус номонд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, УИХ, Засгийн газар болон Олон улсын оюутны спортын холбоо (ОУОСХ)-ны Ерөнхийлөгч, ОХУ-ын Спортын сайд О.В.Матыцин, Ази тивийн оюутны спортын холбооны Ерөнхийлөгч, БНХАУ-ын иргэн, доктор Шуй Янчин нарын зэрэг гадаад, дотоодын арав орчим хүн баярын мэндчилгээ ирүүлжээ.
-
2020 оны 6 сарын 05
100 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг оффистой тэрбээр 20 сая төгрөгийн нэг машинтай. 50 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй, бусдаар ямар нэгэн хадгаламжгүй, компаниас хувьцаа эзэмшдэггүй хэмээн мэдүүлжээ.
-
2020 оны 6 сарын 05
Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Баярбатыг үүрэгт ажлаас нь удаа дараа халсан асуудлаар тус сургуулийн багш нар манай сайтад хандсан юм. Шүүхээс Засаг дарга Ц.Мөнхнасаны үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн шийдвэр гаргаж, Г.Баярбатыг ажилд нь буцаан томилох шийдвэр хоёр удаа гаргасан байна. Энэ дагуу Ц.Мөнхнасан дарга Г.Баярбатыг үүрэгт ажилд нь томилсон ч өнгөрсөн тавдугаар сард гурав дахь удаагаа халжээ. Түүнийг ажлаас нь халах бүртээ намын гишүүнчлэлтэй, эсвэл ямар нэг хамаарал бүхий хүмүүсийг үүрэг гүйцэтгэгчээр томилдог байна. Энэ нь хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гэдгийг АТГ-аас хүртэл шалгаж тогтоосон аж. Ингээд энэ талаар Хайрхан сумын ЕБС-ийн захирал Г.Баярбатыг ямар шалтгаанаар ажлаас нь удаа дараа халсан, Ц.Мөнхнасан Засаг даргатай хувийн тааламжгүй харилцаатай эсэх талаар ярилцлаа.
-
2020 оны 6 сарын 05
Хөдөлгөөнт эргүүл ажиллах хугацаанд ногоон бүсэд гарсан 120 дуудлагад ажилласан. Үүнээс өнжмөл өвс шатаасан 30, ил задгай гал түлсэн 25, хог шатаасан 10, гагнуурын очноос гал түймэр гарсан 25 тохиолдол бүртгэгдлээ.
-
2020 оны 6 сарын 05
Өнөөдөр нийслэлд өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Шөнөдөө үүлэрхэг, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
-
2020 оны 6 сарын 04
“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг шүүхээс дахин нэг сар үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэжээ.
-
2020 оны 6 сарын 04
Монгол Улсын Их Хурлаас баталсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн зарим зохицуулалттай холбогдуулан хэрхэн хэрэгжүүлэх тухай танилцуулж байна.
-
2020 оны 6 сарын 04
Төрийн албан хаагчдын түрээслээд өмчлөх орон сууцанд эхний ээлжинд яг одоо өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчидаа хамруулна гэлээ.
-
2020 оны 6 сарын 04
Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг АТГ-аас шалгаж, мөрдөн байцаалтын явцад гэмт буруутайг нь тогтоогдсон учир 2019 оны есдүгээр сарын 19-нд яллагдагчаар татах тогтоол гаргасан билээ. Гэвч тэрбээр УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхээ ашиглаж, найман сарын турш АТГ-ын холбогдох ажилтнуудаас зугтан, яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцаж гарын үсэг зураагүй юм.
-
2020 оны 6 сарын 04
1.7 тэрбумаар үнэлэгдэх гурван орон сууцтай. Mercedes Benz, C-350- 1, Toyota, Verossa-1 гэжээ. Түүний хувьд ямар нэгэн компаниас хувьцаа эзэмшдэггүй, хадгаламжгүй аж.
-
2020 оны 6 сарын 04
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох Захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо.
-
2020 оны 6 сарын 04
Угтаа бол өмнөх сонгуульд нэр дэвшихээр Өвөрхангай аймгийг аль байдгаараа тордсон. Гэвч эцсийн мөчид намдаа гологдсон учир тухирхсан сэтгэлээ намаасаа гарах өргөдөл өгснөөр илчилж бай. Гэсэн ч дахин намын нэрээр ийн дэвшихээр болсон байна.
-
2020 оны 6 сарын 04
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон 6-р сарын 4-нд Дэлхийн Вакцины Чуулганыг даргалан дэлхийн удирдагчдийг нэг дор виртуаль орчинд цуглуулан ‘’Гави’’ Вакцины Холбоонд хөрөнгө босгоно. Тус хөрөнгөөр 300 сая хүүхдийг вакцинжуулан улаан бурхан, хижиг, саа зэрэг халдварт өвчнөөс хамгаална.
-
2020 оны 6 сарын 04
Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг АН-аас Өвөрхангай аймаг АН-аас нэр дэвшихээр болсон. Аавынхаа амиа алдсан хэргээр хуулийн байгууллагад хэдэнтээ хандаж, удаа дараа хэвлэлийн хурал зарласны дараа ийнхүү улс төрд орохоор шийдсэн гэхэд болно.
-
2020 оны 6 сарын 04
Өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НБОГ-ын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар нар мэдээлэл хийлээ.
-
2020 оны 6 сарын 04
Б.Мөнхсоёл жилийн 12 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүдийн нийт орлого 2.2 тэрбум төгрөг. Мөн 1.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, 367.9 сая төгрөгийн автомашин, 367 сая төгрөгийн үнэт эдлэл, 3.2 тэрбум төгрөгийн хадгаламж, 2.4 тэрбум төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ. Эн Си Си Эс ХХК, Токикен ХХК, Токикен Интернэйшнл ХХК, Т-Ар-Кю ХК-иудын хувьцаа эзэмшдэг.
-
2020 оны 6 сарын 04
Монголын төмөр замчдын ажлын байранд нэг ч асуудал үүсээгүй гэдгийг УБТЗ ХНН-ийн төлөөлөл өнөөдөр мэдэгдэл хийлээ.
-
2020 оны 6 сарын 04
Хятад, Монгол хоёр улс нь хаяа залган оршдог найрсаг хөршүүд. Хоёр орон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай, язгуур эрх ашиг болон харилцан чухалчилдаг асуудлаа урт хугацааны турш харилцан хүндэтгэсээр ирсэн нь талуудын харилцааны хөгжилд улс төрийн бат бөх суурийг бүрдүүлсэн билээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улс, Хонгконгийн харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж байна. Хонконгийн тогтвортой байдал нь Хятад, Монгол хоёр орны нийтлэг эрх ашигт нийцдэг.
-
2020 оны 6 сарын 04
Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос санаачлан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гишүүн орнуудад зөвлөмж болгож буй Ижил мэргэжилтний үзлэгийг нийгмийн даатгалын салбарт анх удаа зохион байгуулав.
-
2020 оны 6 сарын 04
Нийтийн тээврийн газраас утаа ихтэй нийтийн тээврийн хэрэгсэл болон бусад үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт, мэдээллийг 7004-4040 утсаар хүлээн авч байна.