-
2020 оны 6 сарын 02
Засаг дарга Ц.Мөнхнасан гэдэг хүн түүнийг гурван удаа өөрийн үзэмжээр халж, хоёр удаа шүүхийн шийдвэрээр ажилд нь буцаан томилсон байна. Ингэж Г.Баярбатыг ажлаас нь халах бүртээ тус сумын МАН-ын дарга Н.Отгонбаярын гэргийг Э.Ундармааг оронд нь томилдог аж. Эл шийдвэрийг тус сургуулийн багш, ажилчид хэчнээн эсэргүүцээд ч нэмэргүй, харин ч ад шоо үзэгдэх дээрээ тулсан байна. Аргаа бараад салбарын сайдад хандаж, төрийн албыг төрлийн алба болгохоос хамгаалж, улс төрөөс ангид байлгахыг гуйлаа.
-
2020 оны 6 сарын 02
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр болно.
-
2020 оны 6 сарын 02
Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Дамдины Ганзоригийг томиллоо.
-
2020 оны 6 сарын 02
Дэлхий нийтэд тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чангатгах, хөл хориог үргэлжлүүлэх шийдвэр Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар гарч Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулсан билээ.
-
2020 оны 6 сарын 02
#МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны нээлт болж байна
-
2020 оны 6 сарын 02
Энэ сарын 1-нд ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 212 хүний шинжилгээ хийгдсэн. Бүгд сөрөг гарсан.
-
2020 оны 6 сарын 02
Өрсөлдөгчийнх нь ашиг сонирхлын хүрээнд цагдан хорьсон гэх хардлагыг нийгэмд төрүүлж эхэлсэн түүнийг өөрийн биеэр ирж батламжаа ав хэмээн тулгаж буй нь хачирхалтай бөгөөд энэ асуудалд улс төрийн оролцоо бий гэдгийг улам лавшруулах мэт.
-
2020 оны 6 сарын 02
Өмнөговь аймгийн Гурван тэс сумын тавдугаар багийн нутаг асфальтан замд Shaanxi маркийн автомашины жолооч Б нь автомашиныхаа салхины шилийг арчиж байх үед машин нь өнхөрч урд зогсож байсан Beiben маркийн автомашины чиргүүл мөргөж хавчуулагдаж 52 настай, эрэгтэй Д-гийн амь нас нь хохироожээ.
-
2020 оны 6 сарын 02
Юутай ч З.Энхболд гэдэг хүн өөрийн өрсөлдөгчдөө замаасаа нэг нэгээр нь ийн зайлуулж эхэлсэн бололтой. Учир нь АН-ын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгатыг нэр дэвшүүлэх гэсэн шийдвэрийг ҮБХ-ноос шийдсэн. Үүнтэй нь холбогдуулж З.Энхболдыг залуучуудын боломжийг хулгайлсан хулгайч гэж М.Тулгат цоллож байв.
-
2020 оны 6 сарын 02
Прокурорын байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан Улсын Ерөнхий Прокурорын газраас прокурор, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөн зохион байгуулж буй ажлын хүрээнд Хууль зүй, Дотоод хэргийн яамнаас хэрэгжүүлж байгаа орон сууцны хөтөлбөрт гурван хүнийг хамруулахаар болсон юм.
-
2020 оны 6 сарын 02
Аав, ээжийгээ албандаа явсан хойно найзуудынхаа хамтаар дугуй унахаар гарсан хүү хоёр шонгийн хооронд татсан уяанд өлгөгдөж тархиараа газарт саван унасан байна. Өлгөгдөх үед хүүгийн төвөнх нь цаашаа чихэгдэж улмаар амьсгалах боломжгүй болсон байдаг. Ингээд тархинд очих хүчилтөрөгч, цусан хангамж саатаж тархинд үхжилт өгөхийн зэрэгцээ зүрхний цохилт удааширч эхэлжээ. Зээ хүүгээ гэмтсэн талаар өвөө нь хамгийн түрүүнд ээж Б.Ганчимэгт дуулгасан байна. Өглөөхөн үнсүүлээд үлдсэн хүү нь үхэл, амьдралын заагт очсон байна гэж хэн санах билээ.
-
2020 оны 6 сарын 02
АНУ-ын Кеннидийн нэрэмжит сансрын буудлаас өнгөрсөн бямба гарагт Dragon Crew нэртэй сансрын хөлөг хөөрч, Олон улсын сансрын станцтай амжилттай холбогджээ.
-
2020 оны 6 сарын 02
ОХУ-ын өмчлөлд байсан найман байрыг Монгол Улсын өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлж авлаа.
-
2020 оны 6 сарын 02
Улаанбаатар хотын такси үйлчилгээний стандартыг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх чиглэлээр энэ онд томоохон ажлуудыг хийж байгаа. Тухайлбал, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн дэргэд “Улаанбаатар такси каб” ХХК-г байгуулан ажиллаж байна.
-
2020 оны 6 сарын 02
Сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчдийн сурталчилгааны өдөр албан ёсоор эхэллээ. Энэ хүрээнд СЕХ-оос нэр дэвшигчдийн үнэмлэхийг нь гардуулж байна.
-
2020 оны 6 сарын 02
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-5 градус, бусад хэсгээр 6-8 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.
-
2020 оны 6 сарын 01
2020 онд “How far is far” буюу “Алс холын хязгаар хаана вэ” нэртэй англи хэлээр зохиосон 70 орчим шүлгийн эмхэтгэлээ Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ном болгон хэвлүүлснийг олж үзсэн юм. Түүнийг шүлэг, яруу найраг бичдэг гэж тэр бүр хүмүүс мэдэхгүй байх. Шүлгээ англиар бичдэг тухай нь хаанаас ч билээ уншиж байснаас нүдээр үзэж, уншиж байсан удаагүй.
-
2020 оны 6 сарын 01
Хүүхдүүдэд мэндчилгээ хэрэггүй ээ. Чихэр, печень ч хэрэггүй. Тэдэнд амьд явах эрх нь л хэрэгтэй байна.
-
2020 оны 6 сарын 01
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны зургадугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар “Ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганцаарчлан ажиллаж байгаа үндсэн болон туслах багшид тэдний албан тушаалын /үндсэн/ цалингийн 10 хувийн нэмэгдэл хөлс тооцож олгох” шийдвэр гаргалаа.
-
2020 оны 6 сарын 01
Хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох ЭРХТЭЙ.
Монгол ёсоо мэддэг, хүмүүжилтэй, эх оронч САЙН ХҮН БОЛООРОЙ.
Теле хичээлээ тасралтгүй үзсэнд БАЯРЛАЛАА.