Монгол тулаанчдын ур чадвар, чансааг таниулан сурталчлах зорилгоор “Nomadic Fighting Championship” тулааны спортын ММА, Кикбокс, Муай Тай, Сабмишн Грапплинг гэсэн 4 төрөлт олон улсын тэмцээнийг энэ сарын 27-нд зохион байгуулах гэж байна.
Уг тэмцээний үеэр 9 тулаан явагдах бөгөөд Узбекстан, Киргизстан, Украйн, Тайланд, Казакстан, ИБНВУ-ын чансаа өндөр, шилдэг тамирчид оролцох юм.
Энэ удаагийн тэмцээний оргил тулаанд холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ “NFC” холбооны хамгийн анхны аваргын бүсний төлөө кикбоксын төрлөөр Тайланд Улсын тамирчин TANAVIT- LIKIT тулалдана.
Мөн уг тэмцээнийг олон улсын шилдэг шүүгчид шүүнэ.