-
2020 оны 6 сарын 03
МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугарын жилийн орлого 93 сая, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 611 сая төгрөг. 100 сая төгрөгөөр нийтийн орон сууц, 324 сая төгрөгийн тээврийн хэрэгсэл, 87 сая төгрөгийн хадгаламжтай. Мөн 2 тэрбум төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.
-
2020 оны 6 сарын 03
Монголбанк 2020 оны 5 дугаар сард 1.7 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 8.5 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.3 тн-оор өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 8.5 тн үнэт металлын 6.8 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.
-
2020 оны 6 сарын 03
Яармаг-Зайсан-Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг найман байршилд байгуулах ажил үргэлжилж байна.
-
2020 оны 6 сарын 03
11400 хүнийг хохироосон "Жи-тайм" сүлжээний эрүүгийн хэргийн шүүхэд хянагдах хугацааг сунгажээ.
-
2020 оны 6 сарын 03
Өчигдөр эхэлсэн УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа энэ сарын 22-ны даваа гарагийн 00:00 цагт дуусна. Энэ хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх эрхгүй этгээд сурталчилгаа хийвэл хуулийн хариуцлага хүлээнэ.
-
2020 оны 6 сарын 03
Ухань хот 19 хоногийн дотор 10 орчим сая иргэнээ шинжилгээнд хамруулжээ. Үүнээс 300 орчим шинж тэмдэггүй тохиолдол илэрчээ.
-
2020 оны 6 сарын 03
Парламент дахь уяач гишүүдийн тоог нэгээр нэмэхээр Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга, манлай уяач Б.Бадраа айсуй. Түүний хувьд аймгийн шилдэг уяач гуншинтай, одоогоос найман жилийн өмнө улстөржилтөөс залхаж, ажин түжин амьдрахыг эрхэмлэж буйгаагаа хэвлэлээр тунхаглаж байсан нэгэн. Шалтгаан нь арваад аймгийн Засаг дарга нарыг шалгах үед тэр ч гэсэн хуулийн байгууллагын үүдийг нэгэн үе сахиж байв. Үүндээ гомдож тунирхаж ийн гомдоллосон нь энэ юм. Тэр Өмнөговь аймгийн Засаг ноёноор бүхэл бүтэн найман жил тухалсан босоо нэгэн.
-
2020 оны 6 сарын 03
Тэрбээр 55 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, 66 сая төгрөгийн хадгаламжтай. Хадгаламжийн мөнгө нь өмнөх оноос гурван сая төгрөгөөр буурсан байна. Тэгвэл 2018 оны мэдүүлэгтээ 359 сая төгрөгийн зээлтэй гэсэн бол зээлийн хэмжээ нь 854 сая төгрөг болж өсжээ.
-
2020 оны 6 сарын 03
УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзсэн Н.Номтойбаярыг энэ сарын 28-нд шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон билээ. Уг шийдвэр нь нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хороонд урьдчилж мэдэгдэлгүйгээр баривчилсан хууль бус шийдвэр байсан юм.
-
2020 оны 6 сарын 03
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэлээ.
-
2020 оны 6 сарын 03
Нийт 2 ТЭРБУМ 988 САЯ төгрөгийн орон сууц, барилгатай бол 737 сая төгрөгийн үнэтэй автомашин, мотоцикльтэй. Хурдан удмын 47 адуу, сайн үүлдэрийн 158 үнээ зэргээ 1 ТЭРБУМ 235 САЯ төгрөгөөр үнэлсэн бол 1 ТЭРБУМ 290 САЯ төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй... Түүнд Баянзүрх дүүргийн иргэд итгэл хүлээлгэвэл парламентад сонгогдсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхны төлөөлөл болж чадах юм.
-
2020 оны 6 сарын 03
Дорнод аймгийн Хэрлэн сумын VIII багийн Цантын хүр гэдэг газарт оршин суудаг Б-гийн гэрийн гадаа сум дэлбэрч зургаан настай хүү нас баржээ. Ослын газарт бага насны хоёр хүүхэд байсан бөгөөд нэг нь нас барж, нөгөөх нь хүнд гэмтсэн байна.
-
2020 оны 6 сарын 03
Генерал Б.Хурцын дэслэгчээр тодорч, Эрдэнэтийн экс дарга Т.Бадамжунайн үнэнч бууны нохой болохоор санаархаж буй бичлэг задраад хэдхэн хонож буй. Архи ууж чадахгүй нь том алдаа байсан гэж үнэнээ өчсөн ч ард түмэн түүнийг уучлаагүй. Аргаа бараад УЕП-т гомдол гаргаж, бичлэгийн ул мөрийг хайлгахаар зэхсэн ч амжилт олоогүй л байна. Тэгвэл “Дэслэгч Баасанхүүгийн хоёрдугаар ангийн бичлэг тун удахгүй задрана” гэсэн шуум цахим орчинд цацагдах болов.
-
2020 оны 6 сарын 03
Д.Сүндийгийн хувьд АН-аас нэр дэвших талаар нэг хэсэг яриа гарч, шуугисан ч жийгдсэн гэж ярих нь бий. Учир нь түүнийг нэр дэвших асуудалтай зэрэгцэн хоёр эхнэртэй, эхнэрээ хүчирхийлдэг зэрэг асуудал цацагдсан нь АН-д гологдоход хүргэсэн ч байж болно. Юутай ч тэрбээр арга сүвэгчилж “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс нэр дэвших эрхээ авчээ. Харин түүний ах Д.Алтангэрэл АН-аас Дорноговь аймагт нэр дэвших эрхээ авсан. Ингээд Их Хуралд горилогч ах, дүү тэрбумтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.
-
2020 оны 6 сарын 03
Барагтай бол өөрийгөө муулуулах дургүй хүн бол “Сод Монгол” группийн босс Ц.Анандбазар. Цагтаа экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын туслахаар ажиллаж явсан. Түүнийг улс төрд ч, бизнесийн талбарт барьцгүй нэгэн гэдэг. Учир нь сонгууль бүрийн өмнө нэр дэвших тойрог хайж бэдрэхдээ нутаг ус, харъяаллаа багагүй солидог гэх. Хамгийн сүүлд, Дорноговиос нэр дэвшихээр хэсэгтээ гүйдэлтэй болсон ч буцаад л Булганд нэр дэвшихээр болсон.
-
2020 оны 6 сарын 03
Энэ удаагийн сонгуульд дангаараа өрсөлдөөд амжилт олохгүйгээ ухаарч Нарантуулын босс Ш.Сайхансамбуу, “давхидаггүй” Буянгийн Б.Жаргалсайхан тэргүүтэй хуучин бурхиудтай хамтарч оролцохоор болсон тэрбээр чамгүй хөрөнгөтэй.
-
2020 оны 6 сарын 03
Дэлхийн 216 оронд 6.471.000 гарй хүн халдвар авсны 381.000 нь нас баржээ. Мөн 3 сая хүн эмчлэгдэж байгаа бол 2.9 сая хүн эдгэрчээ. Сүүлийн 24 цагийн байдлаар 108 мянган хүн халдвартай нь батлагдан, 4000 хүн нас баржээ.
-
2020 оны 6 сарын 03
Бичигтийн боомтоос төрсөн тэрбумтан гэж цоллуулж явсан эгэл жирийн төрийн алба хаагч явсан тэрбээр тэрбумтан болтлоо томорсон. Түүний хөрөнгө нь нийт 8 ТЭРБУМ 713 САЯ төгрөгийн үнэ бүхий орон сууц, барилга байгууламжтай. 937 сая төгрөгийн үнэтэй автомашины “цуглуулга”, 880 сая төгрөгийн хурдан удмын 55 адуу. 200 сая төгрөгийн газар, 890 сая төгрөгийн үнэт эдлэл, хадгаламжийн үлдэгдэл нь 1 ТЭРБУМ 248 САЯ төгрөг бол бусдаас 200 сая төгрөгийн авлага, 105 сая төгрөгийн зээлтэй гэжээ.
-
2020 оны 6 сарын 03
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүхэд шилжүүллээ.
-
2020 оны 6 сарын 03
“Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага”-аас КОВИД-19 цар тахалтай холбогдуулан хамгийн өндөр эрсдэлд орох магадлалтай амьжиргааны түвшин доогуур, эмзэг бүлгийн иргэд, түүн дотроо хүүхдүүдийн эрүүл мэнд, хоол тэжээл, сэтгэл санаа болон хүүхдийн боловсролын асуудлуудад онцгойлон ач холбогдол өгч дэлхий нийтээрээ нэгдэн, хамтын хүчин чармайлт гарган ажиллахыг уриалж байгаа билээ.