Төрийн жолоог элгэн саднаараа хамсан атгах санаархал "Нэткапитал" санхүүгийн группийн ТУЗ-ийн дарга Д.Сүндий болон түүний ах "Метропласт" ХХК-ийн захирал Д.Алтангэрэл нараар үргэлжилнэ.
Д.Сүндийгийн хувьд АН-аас нэр дэвших талаар нэг хэсэг яриа гарч, шуугисан ч жийгдсэн гэж ярих нь бий. Учир нь түүнийг нэр дэвших асуудалтай зэрэгцэн хоёр эхнэртэй, эхнэрээ хүчирхийлдэг зэрэг асуудал цацагдсан нь АН-д гологдоход хүргэсэн ч байж болно. Юутай ч тэрбээр арга сүвэгчилж “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс нэр дэвших эрхээ авчээ. Ингээд Их Хуралд горилогч ах, дүү тэрбумтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.
Тодруулбал, Д.Сүндийгийн жилийн орлого 23 сая төгрөг. Харин гэр бүлийн гишүүдийн орлого нийлээд 36 сая төгрөг. Гэсэн атлаа 23 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр амины болон дөрвөн нийтийн орон сууц, үйлчилгээний зориулттай гурван объект, зургаан авто зогсоолтой.
Мөн 20 сая төгрөгөөр үнэлэгдэх газар, 272 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэл, 1.6 тэрбум төгрөгийн хадгаламж, 2.5 тэрбум төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ.
Түүний ах Д.Алтангэрэлийн хувьд жилийн 33 сая төгрөгийн орлогтой, гэр бүлийн жилийн нийт орлого 1.5 сая төгрөг. 1.5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх барилга, байгууламжтай. 238 сая төгрөгийн хадгаламж, 862 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (6)