Монголын Улс Төрийн Шинжлэх Ухааны холбооны их хурал өнөөдөр буюу 2025 оны 4-р сарын 24-ний өдөр МУИС-ийн Эрдмийн танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Хуралд эрдэмтэн судлаачид, салбарын экспертүүд, төгсөгчид оролцлоо. Улс төрийн шинжлэх ухааны холбооны Ерөнхийлөгчөөр МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, доктор, профессор С.Мөнхбат, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, доктор Н.Батсүмбэрэл, дэд ерөнхийлөгчөөр доктор Б.Одгэрэл, улс төр судлаач, Эрчис Монгол ТӨК-ын захирал Б.Энхболд, Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх Газрын дарга Б.Пүрэвдагва, Ерөнхий нарийн бичгийн даргаар доктор Ж.Жаргал сонгогдлоо.
Удирдах зөвлөлийн гишүүдээр УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, доктор, профессор С.Зулпхар, Ц.Баатархүү, М.Мандхай, МАН-ын нарийн бичгийн дарга асан доктор Б.Энхмандах болон МУИС-ын Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Д.Ундрах, ШУА-ын Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбарын эрхлэгч, доктор О.Хатанболд, ШУТИС-ын Нийгэм, хүмүүнлэнгийн сургуулийн захирал, доктор Я.Төгөлдөр, МУБИС-ын НХУС-ын захирал, доктор Н.Мягмарцоож, ОТИС болон бусад сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачид сонгогдлоо.
Тус холбоо нь Монгол Улсад Улс төрийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, судалгаанд суурилсан төрийн бодлого төлөвлөлтийг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулна.