Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод эхэллээ. Дөрвөн өдөр үргэлжлэх тус тэмцээнд 30 орны 295 жүдоч зодоглохоор мэдүүлэг өгчээ.
Өнөөдөр тэмцээний хөнгөн жин буюу эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ын барилдаан болно. Дээрх дөрвөн жинд манай улсаас 60 кг-д Б.Сүхбат, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Уранзаяа, М.Нандин-Эрдэнэ нар зодоглох юм.
Үүнтэй холбогдуулан Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан тамирчдыг танилцуулж байна.
1996 онд: Д.Нармандах
2001 онд: Х.Эрдэнэт-Од
2003 онд: Х.Цагаанбаатар
2003 онд Д.Нямхүү
2005 онд: Х.Цагаанбаатар
2005 онд: Х.Эрдэнэт-Од
2009 онд: Г.Болдбаатар
2011 онд: П.Лхамдэгд
2012 онд: М.Уранцэцэг
2012 онд: П.Лхамдэгд
2013 онд: Д.Төмөрхүлэг
2015 онд: Ц.Мөнхзаяа
2015 онд: Ц.Наранжаргал
2016 онд: Д.Сумъяа
2016 онд: Д.Алтансүх
2016 онд: Н.Дагвасүрэн
2016 онд: Н.Түвшинбаяр
2017 онд: М.Уранцэцэг
2019 онд: Ц.Цогтбаатар
2019 онд: О.Ууганбаатар
2019 онд: Л.Отгонбаатар
2022 онд: Ё.Басхүү
2022 онд: Б.Ганхайч
2024 онд: Б.Баасанхүү
2024 онд: Л.Энхрийлэн
2024 онд: Б.Эрхэмбаяр
Сэтгэгдэл (1)