Цагаан пүүз эхэндээ сайхан харагддаг боловч өмсөхийн хэрээр өнгө нь муудаж ганддаг. Таны амралтад зориулан цагаан пүүзээ хэрхэн цоо шинэ мэт болгох аргыг хүргэж байна.
Шаардагдах зүйлс:
- Сахлын хутга
- Шүдний сойз
- Хүнсний сода
- Ус
- Азтон
- Ус төрөгчийн исэл
- Аяга таваг угаагч
1. Эхний алхам
- Саванд ус дүүргээд 5 хоолны халбага хүнсний сода хийж, шүдний сойзоор хутгана.
- Дараа нь 1-2 хоолны халбага аяга таваг угаагч хийгээд холино.
- Эцэст нь 1-2 хоолны халбага ус төрөгчийн исэл хийгээд ахиад хутгана.
2. Дараагийн алхам
Шүдний сойзоо бэлдсэн уусмалдаа сайтар дүрээд пүүзээ бүхэлд нь үрнэ. Ингэхдээ хэлийг нь мартаж болохгүй шүү. Дараа нь алчуураар цэвэрлэж хатаагаарай.
3. Улыг нь цэвэрлэх
Хөвөнд азтон шингээгээд ул хэсгийг нь сайн үрэх хэрэгтэй.
4. Дотор талыг цэвэрлэх
Сахлын хутгаар пүүзний дотор талд байгаа бөөс мэтийн хогийг цэвэрлэнэ.
Л.Баяр