Дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн хэдий ч зарим гол, мөрөн, нуурт хаврын мөсний үзэгдэл эрчимжсэн хэвээр байна.
Тухайлбал Алтай, Хангай нуруу болон Увс нуурын савын ихэнх гол мөрөн нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй усан зах үүсэх, мөс байрандаа хайлах харлах, мөс өргөгдөх, мөс живэх, шингэн өтгөн цөн гүйх зэрэг үзэгдэл голлон ажиглагдаж, голын нийт уртын дагууд болон нуурын толио дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөс хэврэгшиж нимгэрч байгаа тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг ард иргэддээ онцгойлон анхааруулж байна.