Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цэцэрлэгийн анхны шинэ жил буюу баг бүлгийнхны баяр

2014-12-20
0
ЖИРГЭХ
Энэ бол Нийслэлийн 115-р цэцэрлэгийн Б.Анхбаяр багштай бага бүлгийнхэн. Тус анги нь 2-3 насны 50 гаруй хүүхэдтэй. Бусад цэцэрлэгийн адилаар нэг дахин их ачаалалтай байдаг ч бяцхан хүүхдүүд минь хагас жилийн хугацаанд юу сурсан, мэдсэнээ багш нарынхаа хамтаар өнөөдөр эцэг, эхчүүддээ тайлагнах гэж буй нь энэ.
Энэ бол Нийслэлийн 115-р цэцэрлэгийн Б.Анхбаяр багштай бага бүлгийнхэн. Тус анги нь 2-3 насны 50 гаруй хүүхэдтэй. Бусад цэцэрлэгийн адилаар нэг дахин их ачаалалтай байдаг ч бяцхан хүүхдүүд минь хагас жилийн хугацаанд юу сурсан, мэдсэнээ багш нарынхаа хамтаар өнөөдөр эцэг, эхчүүддээ тайлагнах гэж буй нь энэ.

Ингээд хоёр настнуудын шинэ жилийн баяраас сурвалжлан уншигчдадаа хүргэж байна.

Гэрийн орчноос шууд л цэцэрлэгт өгсөн үрсээ бид 9 сарын 1-ны өдөр ангид нь уйлуулж орхиод  гарч байсан үе саяхан. Гэтэл өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд тэд дуу дуулж, шүлэг уншиж, жүжиг тоглож, бүжиг бүжиглэх дөртэй болж. Хамгийн энгийн жишээ хэлэхэд өөрсдөө бие даан хувцсаа өмсөж, бие засаж сурсан байна. Мөн  гар нүүр, шүдээ угаах гэх мэт ариун цэврийн наад захын дадалд бүрэн суралцсан нь эцэг, эхчүүдийн хувьд төсөөлж ч байгаагүй үзэгдэл. Өмнө нь өмдөө татахаас нь эхлээд тэдний өмнөөс бид л бүх зүйлийг нь хийдэг байж. Гэтэл хэлд ч бүрэн ороогүй үрс минь ийм олон зүйлийг сурч, мэдэж авсанд баяртай байна хэмээн тус ангид хүүгээ явуулдаг ээж ярилаа.
DSC_2407
Багш нь үлгэрийн баатрын дүрд хувилан шинэ жилийн баяртаа ирлээ.

Эцэг, эх бүр хүү, охиныхоо анхны шинэ жилийг сэтгэл догдлон хүлээж тоглолт эхлэхээс аль 20 минутын өмнө урлагийн зааланд ирж суудлаа эзэлцгээжээ.

Бага бүлгийнхний шинэ жилийн баярт аав, ээжүүд баг өмсөж ирэх даалгавартай бөгөөд энэ нь хүүхэд өөрсдийг нь танихаас хамгаалах зорилготой юм. Тиймээс тэд амьтны баг өмсөн хүүхдүүддээ танигдахгүйг хичээн сууна. Хэрвээ таньвал бүх зүйл талаар болно гэсэн үг. Нөгөө сүрхий дуу дуулж буй хүүхэд хэлээ хазаад л “Ааваа, ээжээ” гээд гүйгээд ирэх нь наад захын жишээ. Зарим нь таньсан даруйдаа бүх чангаар уйлна.

Тиймээс аль болохоор танигдахгүй байж чадаж гэмээнэ тэднийхээ үзүүлэх зүйлийг бүрэн бүтнээр нь харж чадах юм. Урлагийн зааланд зогсож буй бяцхан хоёр настнууд маань өнөөдөр шинэ жилийн  тоглолтонд оролцож буйгаа ч их л баяр хөөртэй байгаа нь царайнаас нь илт.

Б.Анхбаярын багшийн ангийнхан энэ жил эцэг, эхчүүддээ дуу, дуулж, шүлэг уншиж, бүжиглэж тэр бүү хэл жүжиглэсэн тоглолтыг үзүүллээ. Багш ч өөрөө Мики маусын дүрд хувиран тоглолтоо хөдлөөд хүүхдүүдээ удирдаад явав. Харин зарим хүүхдүүд чоно, туулай, зараа гэх мэт олон төрлийн амьтдын баг өмссөн хүмүүсийг харан хэсэг гайхаж байтал гаднаас нэг их том Мики маусын багтай багш нь гүйж орж бүр гайхашралыг нь барав.
Snapshot_2014-12-20_125611
Амьтдын багтай хүмүүсийг харж зогсоо хүүхдүүдийн гайхшрал үргэлжилсээр...

Удалгүй зарим нь багтай хүмүүсээс айж, уйлалдацгааж эхэлнэ. Олны өмнө байгаагаа ч үл тоон уйлж яваа нь үнэхээр л хүүхдийн гэнэн цайлган зан гэлтэй. Ангийн багш охидуудтайгаа хамтран бүжиглэж, хөвгүүтэйгээ цуг дуу дууллаа. Мөн “Манжин” үлгэрийг жүжигчилсэн тоглолтоор үзүүлэв. Мөн ангиараа хамтдаа “Намар” хэмээх шүлгийг уншиж, “Болжмор” бүжгээ бүжиглэцгээсэн юм.

Цэцэрлэгийн багш нь  дуу дуулах, бүжиг бүжиглэх, шүлэг унших, хүүхдүүдийнхээ анхаарлыг төвлөрүүлэхээс эхлээд маш олон зүйлийг хийх чадвартай байх шаардлагатай. Энэ л жишгийн дагуу Б.Анхбаяр багш ч хүүхдүүдийнхээ хамтаар хийх гэсэн зүйлээ бүгдийг нь үзүүлж чадсан нь эцэг, эхчүүдийн талархлыг хүлээсэн юм. Хэвлүүхэн хөдөлгөөн, шулганасан яриа, гайхан харах гэнэн харц, уйлж зогсох нь хүртэл томчуудад инээд, хайрыг бэлэглэм ийм хөөрхөн шинэ жил зөвхөн цэцэрлэгийн бага бүлгийхэнд болдог гэхэд хилсдэхгүй. 

Мэдээж шинэ жилийн баярыг өвлийн өвөөгүйгээр хэрхэн төсөөлөх билээ. Өвлийн өвөөдөө дээрх бүх авъяасаа үзүүлэх үед зарим нь уйлж, гайхаж бүр эвшээж, хамраа ухаж харагдана. Гэхдээ тэдний үйлдэл бүрийг өхөөрдмөөр.
DSC_2407
Баярын хүндэт зочин Өвлийн өвгөний хамтаар

Хамгийн чухал үе болох бэлгээ авах мөчид ч зарим нь өвлийн өвөөгөөсөө айж уйлалдана. Ийм л нэг уйлаантай, инээдтэй, гэнэн, цагаахан шинэ жилийн баярыг нийслэлийн бага бүлгийн нэг анги ингэж тэмдэглэв. Шинэ жилийн баяртаа тэднээс өөр зоргоороо загнаж  чадах хүмүүс байна гэж үү.  Хүүхдийн гэнэн цагаахан ертөнцөөр дураараа аялах боломж жилд нэг ч удаа олддог нь юутай сайхан.

Ямартай ч хүн бүрийн хүсэн хүлээдэг дурсамж дүүрэн шинэ жилийг хоёр настнууд маань ингэж тэмдэглэж буйг нэг л жишээгээр дурдахад ийм байна.
DSC_2407
Орос ардын "Манжин" үлгэрийг жүжигчилсэн тоглолтоор үзүүлж буй нь.
DSC_2407
Охидууд ангийн багшийн хамтаар бүжгийн авъяасаа үзүүлэв.
DSC_2407
Б.Анхбаяр багшийн ангид хоёр ихэр найман хүүхэд суралцаж байна. Харин энд багш ихрүүдээ танилцуулж байгаа нь.
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    7 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    10 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    1 цаг 11 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    1 цаг 21 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    2 цаг 15 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    2 цаг 18 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    2 цаг 34 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    3 цаг 18 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    4 цаг 6 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    4 цаг 21 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    5 цаг 2 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    5 цаг 26 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    5 цаг 29 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    5 цаг 35 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    5 цаг 42 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    5 цаг 52 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    6 цаг 3 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    6 цаг 5 мин
  • Трампын тусгай элч нар Путинтэй уулзсаныхаа дараа Ирланд руу шууд нисэж В.Зеленскийтэй уулзлаа
    6 цаг 11 мин
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
    6 цаг 23 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК