Netflix-ийн хамгийн алдартай цувралуудын нэг болох “Squid game"-ийн эхний бүлэг 2021 онд цацагдсан бол хоёрдугаар өнгөрөгч 12 дугаар сард Зул сарын баяраар олны хүртээл болсон.
Уг цуврал нь 74 дэх “Primetime Emmy Awards” болон 79 дэх удаагийн “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолоос шагнал хүртсэн англи хэлээр гараагүй анхны ази цуврал билээ.
Эхний цуврал зөвхөн Netflix-д 2.2 тэрбум гаруй цагийн үзэлттэй байв. Зул сарын баяраар нээлтээ хийсэн долоон анги бүхий хоёрдугаар бүлэг кино шүүмлэгч үзэгчдийн дунд маргаан дэгдээж, эхний бүлгээ гүйцэхгүй гэгдэж буй. Тэгвэл “Squid game” гуравдугаар бүлэг 2025 онд цацагдана гэсэн мэдээлэл гарав. Тодруулбал, шинэ оны эхний өдөр Netflix “Squid game 3”-ын анхны албан ёсны постер зургийг дэлгэсэн юм.
Squid тоглоомын хоёрдугаар улирал 12 дугаар сарын 26-нд нээлтээ хийснээр эхний 4 хоногтоо 68 сая хандалт авч Netflix-ийн хамгийн олон үзэгчтэй дебют болсон нь батлагдлаа.
Squid Game-ийн гуравдугаар бүлэгт алдарт жүжигчин Леонардо Ди Каприо тоглож магадгүй гэх цуурхал дэгдсэн. Тэгвэл уг цуурхалд "Netflix" хариу өгчээ. Тэдний хэлснээр, энэ нь "худал" бөгөөд "бүрэн үндэслэлгүй" гэж мэдэгдэв. Тиймээс та бүхэн түүнийг "Squid Game" цувралаас үзнэ гэж горьдох шаардлаггүй боллоо.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)