Холливудын алдарт хосууд болох Анжелина Жоли, Брэд Питт нар одоогоос найман жилийн өмнө салж буйгаа зарласан. тэгвэл тэдний найман жил шүүхээр шийдэгдээгүй маргаан сая л нэг эцэс болж, албан ёсоор гэрлэлтээ цуцлуулжээ.
Хосууд 2014 онд гэрлэж, зургаан хүүхдийн эцэг эх болжээ. 16 онд Анжелина Жоли салах өргөдлөө өгсөн байдаг. 23 настай Мэддокс, 21 настай Пакс, 19 настай Захара, 18 настай Шило, 16 настай ихрүүд болох Вивьен, Нокс нарын гурав нь аавынхаа "Питт" нэрээр овоглуулахгүй байхаар шийджээ.
Анжелина Жолигийн мэдэгдэлд "2016 оны есдүгээр сард Францаас Лос-Анжелес руу нисэж байхдаа Питт гэр бүлийнхнийгээ хэл амаар доромжилж, бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн"аж.
2024 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр тэдний салалт дуусгавар болсон ч усан үзмийн талбайгаа хэн нь эзэмших эсэх дээр маргаан үргэлжилнэ.
Тэдний хамтын эзэмшилд байсан "Château Miraval" дарсны үйлдвэрийн хагасыг Питт хууль бусаар зарсан гэ мэдээлэл бий.
Л.Баяр
Сэтгэгдэл (3)