НИТХ нийслэлийн 2025 оны төсвийг батлахдаа Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хамт баталсан билээ. Ингэхдээ тээврийн хэрэгслийн албан татварыг гурав, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр тусгасан юм. Он гарснаар тус зохицуулалт хэрэгжиж эхэллээ.
Албан татвар:
“Приус” 108000₮,
“Лексус 570” 564300₮,
“Портер” 75000₮,
“Ланд Круйзер 200” 455400 төгрөгийн татвар төлнө.
Авто зам ашигласны төлбөр:
2000 хүртэлх моторын багтаамжтай машин 100000₮,
2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 150000₮,
4001 дээш моторын багтаамжтай машин 250000 төгрөг төлнө.