Энэ жил "Цагаан сарын баяр хэзээ болох вэ?" гэсэн эргэлзээ хүн болгонд буй. Угтаа өвлийн адаг сар дуусч, хаврын тэргүүн сар эхлэх нэгдүгээр сарын 29-нд уг баяр болох учиртай. Гэвч гуравдугаар сарын 1-нд буюу хаврын дунд сарын шинийн 2-ноос эхэлнэ гэх мэдээлэл гарчээ.
Могой жилийн шинийн нэгэн буюу Цагаан сарын баяр хэзээ болох талаар Монголын Бурхны шашны төв- Гандантэгчэнлин хийдээс "Могой жилийн сар шинийн баяр 2025 оны гуравдугаар сарын 1-нд буюу шинийн 2-ноос эхэлнэ. Энэ жилийн хувьд шинийн 1-ний өдөр тасарсан. 2025 оны хоёрдугаар сарын 28-нд Битүүний өдөр тохиож байгаа гэсэн үг" хэмээн мэдээлсэн байна. Өөрөөр хэлбэл, шинийн нэгэн тасарсан, харин хоёрдугаар сарын 28-нд Битүүний өдөр байх юм.
Мөн нэгдүгээр сарын 10-наас өмнө хэвлэлийн хурал зохион байгуулж, цагаан сарын дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ажээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)