Мягмар гарагт олон хүн шинэ жилээ угтан авахаар бэлдэж байх үед Кенийн Беатрис Чебет дэлхийн дээд амжилтыг эвдээд завгүй байв.
2024 оны Олимпоос хоёр алтан медаль хүртсэн 24 настай тэрбээр Испанийн Барселона хотод болсон Курса дел Насос уралдаанд эмэгтэйчүүдийн 5000 метрийн зайд дэлхийн дээд амжилтыг эвдэж, 2024 оныг гайхамшигаар өндөрлүүлэв.
Чебет 13:54 минутын амжилтаар дэлхийн дээд амжилтыг эвдсэн анхны эмэгтэй болов. Түүний өмнөх дээд амжилт 14:13 минутаар 2023 онд тогтож байлаа.
Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны мэдээлснээр, уг уралдаан нь цаг агаарын хамгийн тохиромжтой нөхцөлд явагдсан нь Чебетийг дээд амжилт тогтоох боломж байсан гэжээ.
Энэ жил Кенийн гүйгчдийн хувьд амжилт дүүрэн өнгөрсөн. Чебет Парисын олимпын 5000, 10 мянган метрийн уралдаанд түрүүлж, тавдугаар сард эмэгтэйчүүдийн 10 мянган метрийн дэлхийн дээд амжилтыг тогтоосон.
Л.Баяр