Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Нэгдүгээр сарын 4-7-нд уулархаг нутгуудаар ялимгүй цас орно.
2025 оны 01-р сарын 03-ны 20 цагаас 2025 оны 01-р сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Увс нуур болон Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 34-39 хэм, Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 27-32 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 23-28 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 17-22 хэм хүйтэн байна.
Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 22-27 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг болон цас багатай газраар 1-6 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
2025 оны 01-р сарын 05-наас 2025 оны 01-р сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Нэгдүгээр сарын 5-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 6,7-нд Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 8-нд Халх гол орчмоор ялимгүй цас орно. Салхи 5-нд нутгийн зарим газраар, 6,7-нд говь, тал, хээрийн нутгаар, секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 25-30 хэм, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.