Өнгөрсөн аравдугаар сарын 01-ний өдөр эхэлсэн УИХ-ын намрын чуулганыг энэ сарын 16-нд завсарлуулна. Хуульд зааснаар УИХ-ын ээлжит чуулган 75 хоног хуралдах ёстой.
2024 оны сонгуулийн үр дүнгээр анхны 126 гишүүнтэй УИХ-ын чуулган бүрдэж, намрын чуулганы хугацаанд 2025 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. Мөн олон жил гацсан Гашуунсухайт-Ганмодны төмөр замыг холбох ажлыг эхлүүлэх УИХ-ын тогтоолын төсөл, ураны төслийг хэлэлцэж эхэллээ.