Баримт 1.
Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр юм. Түүхэнд тэмдэглэснээр эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнө хүмүүс он солигдох үеийг баяр хөөртэй тэмдэглэн өнгөрөөдөг байжээ.
Баримт 2.
Петр I хааны зарлигаар гурван зуун жилийн өмнө шинэ илийг 1 сарын 1-нд тэмдэглэх болжээ. Харин өмнө нь шашны тооллоор гуравдугаар сарын 1-нд, зууны тооллоор есдүгээр сарын 1-нд тэмдэглэдэг байсан байна.
Баримт 3.
Орчин үеийн хүүхдүүд өвлийн өвгөнөөс юу хүсдэг гэж бодож байна? Харин оффисын ажилчид захирлыг нь хөлдөөж өгөхийг хүсдэг байна.
Баримт 4.
Гэрт гацуур мод чимэглэх нь 150 жилийн өмнөөс үүсчээ.
Баримт 5.
Оросын өвлийн өвгөний хувьд арваннэгдүгээр сарын 18-нд бас шинэ жил болдог гэнэ. Энэ өдөр Оросод эд хүйтэн өвөл эхэлдэг байна.
Баримт 6.
35 жилийн турш арванхоёрдугаар сарын 31-нд Оросын сувгаар “Матриц”, “Ирония судьбы, или с легким паром” гэх кинонуудыг гаргаж байгаа гэнэ.
Баримт 7.
Шинэ жилээр яагаад салют буудуулдагийг та мэдэх үү? Учир нь дээр үед салютын энэхүү чанга дуу чимээ нь муу ёрын сүнс, бүхий л муу зүйлийг зайлуулдаг хэмээн үздэг байжээ.
Баримт 8.
Дэлхийн хамгийн өндөр хиймэл гацуур 76 метрийн өндөртэй байсан бөгөөд Бразилийн төвд сүндэрлэсэн байжээ.
Баримт 9.
Италичууд 31-ий шөнө хуучин зүйлүүдээ цонхоор гарган шиддэг гэнэ. Үүнийг хийх болсон шалтгаан нь шинэ оны өмнө бүхий л хуучин зүйлээсээ салах хэрэгтэй гэдэг үүднээс ийнхүү хуучин зүйлсээ хаядаг байна.
Баримт 10.
Өвлийн өвгөний (Санта биш) төрөлх нутаг нь Устюг бөгөөд энэ нь Вологодскийн хамгийн эртний тосгоны нэг юм.
Баримт 11.
Нэгдүгээр сарын 1-нд Япон хүнд “Акимашитэ Омэдэтто Гозаимаши” гээд хэлээд үзээрэй. Энэ нь Японоор “Шинэ жилийн мэнд хүргэе” -гэсэн үг юм.
Баримт 12.
1947 оноос эхлэн нэгдүгээр сарын 1 амралтын өдөр болжээ.
Баримт 13.
Румынчууд шинэ жилийг “Бага зул сар” хэмээн нэрлэдэг байна.
Баримт 14.
1895 онд гацуур модны чимэглэл болох цахилгаан гэрэл асжээ. Энэ нь АНУ-д болсон үйл явдал юм.
Баримт 15.
Өндөр жилийг хэрхэн тодорхойлохыг та мэдэх үү? Энэхүү өндөр жил 4 жилд нэг удаа тохиолддог бөгөөд 366 хоногтой байдаг юм байна.
Баримт 16.
Англид хонх дуугарч эхлэхэд гэрийнхээ хойд хаалгыг онгойлгож хуучин оноо үддэг бөгөөд хамгийн сүүлийн удаа хонх цохиход төв хаалгаа нээж шинэ оноо угтан авдаг гэнэ.
Баримт 17.
Оросын алдарт “В лесу родилась ёлочка” хэмээх дуу 1903 оны үед шүлэг байсан байна.
Баримт 18.
Дээр үед хүмүүс өвлийн өвгөнөөс бэлэг гуйхгүй харин ч өөрсдөө түүнд бэлэг бэлэглэдэг байжээ.
Баримт 19.
Дэлхийн өмнөд хагаст шинэ жил зун болдог учир гацуур модны хамтаар тэд гэрийнхээ орчныг чимэглэдэг байна.
Баримт 20.
20-р зууны 50-иад оны үед цасан охин өвлийн өвгөний ач охин болж мэндэлжээ.
Баримт 21.
Өвлийн өвгөнтэй уулзахыг хүссэн хүн бүр Устюгт ирж болох юм.
Баримт 22.
Египетэд шинэ жилийг Нил мөрний цутгалын үеэр тэмдэглэдэг байна.
Баримт 23.
Өмнөд Солонгост шинэ жилээр хүүхдүүдэд заавал бага зэрэг мөнгө бэлэглэдэг гэнэ.
Баримт 24.
Англид 1516 онд буюу Генриха VIII-ийн үед алтан гацуурыг барьсан байна.
Сэтгэгдэл (2)