Энэ долоо хоногт УИХ-ын чуулган хуралдахгүй. Харин Ажлын хэсэг хуралдана. Тодруулбал, УИХ-ын даргын 2024 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болох юм.