Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл юм. Их цагаан тугийг Үндэсний их баяр наадмын өмнөх өдрүүдэд цэнгүүлж, баяр наадмын өдөр баяр наадмын төв талбайд хүндэтгэн залдаг уламжлалтай. Тэгвэл төрийн бэлгэдэл, хүндэтгэлийн цагаан тугийг дээр үеэс эхлэн газар хүргэх, хугалж гэмтээх, муу муухай зүйлд хүргэх, хазгай далий барих зэргийг цээрлэж ирсэн байдаг. Хэрэв туганд сэв суулгавал муу ёр хэмээн эцэг өвгөд, ахмад дээдсүүд ихэд эмээдэг байжээ.
Тэгвэл 1992 онд хүндэт харуул байсан нэгэн иргэн Их цагаан тугийг хугарч байсан талаар “сонирхолтой” түүхийг дэлгэсэн юм.
Ингээд энэ талаар Хүндэт харуулын ротын гуравдугаар салааны байлдагч байсан Д.Гантулгаас дараах зүйлийг тодрууллаа.
-Есөн цагаан тугийн хамгийн өндөр нь хугарч, таны хамрыг гэмтээж байсан гэсэн үү?
-1992 онын долдугаар сарын 11-нд армиасаа халагдаад цэргийн парадад явсан юм. Бид Төв цэнгэлдэхэд есөн хөлт цагаан тугийг манадаг байв. Армиасаа халагдаад анхны бил үү, хоёр дахь жилдээ тэгж туг манаж зогсож байсан. Тэгээд тэндээ хоёр хоног наадамд туг манаачаар ажиллаад маргааш нь цагдаагийн “зил 130” машинаар Төв цэнгэлдэхээс буцаж явлаа. Яг Хуримын ордоны хажуугаар явж байтал хар хөндлөн кабелийн утсыг жолооч маань харалгүй явж, утсанд туг тээгэлдээд есөн цагаан тугийн хамгийн өндөр нь ишээрээ хугарч байсан юм. Улмаар “Зил 130”-ийн брезинтийг цөм цохиод миний хамар дээр унаад тэр хавиар дүүрэн цус болж байсан.
-Тэгээд хугарсан тугаа яасан бэ?
-Тугаа урд машиндаа хүмүүс харуулахгүйгээр гялс хийгээд, би Цэргийн госпитальд очиж оёдол тавиулж байсан. Эмнэлгээс буцаад ирэхэд манай ангийнхан ирчихсэн байсан даа. Тухайн үед хав дараад л чимээгүй өнгөрсөн. Хэр баргийн хүн хүрдэггүй есөн хөлт цагаан туг хугарч ингэж л анх миний цусаар будагдаж байсан юм.
-Тухайн үед төр засгийн тэргүүнээр хэн байлаа?
-Тэр үед ерөнхийлөгч П.Очирбат байсан санагдаж байна.
-Есөн хөлт цагаан тугны иш тийм амархан хугарахаар хийгдсэн байдаг юм уу?
- Модон иштэй, үндэсний загвартай байдаг. Төмрөөр хийвэл бид чинь яаж авч явах билээ.
-Туг унагаж, сэвтүүлсэн жолоочид ямар нэг арга хэмжээ авч байсан уу?
-Жолоочид ямар ч арга хэмжээ аваагүй. Цэргийн нууц гээд нуугаад өнгөрсөн. Би гэдэг хүн нүдгүй болчихоогүй дээ баярладаг даа.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (6)