Монгол улсын хүний гавьяат эмч клинникийн профессор Улсын клиникийн
төв эмнэлэгийн нүдний зөвлөх эмч Д.Лхагвадолгортой ярилцлаа.
-Сайн байна уу? Хоёулаа яриагаа манай орны нүдний тусламж үйлчилгээ ямархуу түвшинд байгаа талаар эхлье?
-Жилээс жилд дэлхийн анагаах ухаан хөгжихийн хэрээр манайд нүдний тусламж үйлчилгээ төдий зэрэгтэй хөгжиж ирсэн. Манай эмнэлэг нүдний өмнөд сигмент буюу өмнөд хэсгийн мэс заслыг дэлхийн түвшинд хийж байна. Нүдний арын сигментэд байрлах торлог шилэнцэрийн тусламж үйлчилгээг үзүүлэх хүмүүсийг нь бэлдэж байна. Торлог шилэнцэрийн тусламж илүү хөгжих шатандаа орсон байна. Зарим нэг хувийн эмнэлэгүүдэд янз бүрийн шинэ шинэ апаратууд ирж байгаа. Манай эмнэлэг шинэ өргөтгөл барьж байгаа. Түүнд нь тасгууд маань нүүн орохоос гадна технологийн шинэчлэл хийгдэнэ. Тэр үед манайд торлог шилэнцэрийн мэс засал арай илүү сайн хийгдэх байх гэж найдаж байна.
-Нүд хэмээх эрхэм нандин эрхтэнийхээ тухай хүмүүс тэр бүр мэддэггүй шүү дээ?
-Харах чадвар гэдэг хүний таван мэдрэхүйн нэг. Хүүхэд эхийн хэвлийд байхаас л нүд бүрэлдэн бий болж бас хөгжиж байдаг. Ер нь хүний нүд насанд хүртлээ хөгжиж байдаг. Нүд их нарийн нандин эрхтэн болохоор анатоми, физилоги нарийн ширийн зүйлүүдийг нь мэдэж, эрүүл саруул байлгахад анхаарах хэрэгтэй. Эрүүл нүдтэй байна гэдэг нь тухайн хүний юмыг сурч мэдэх, ажил хөдөлмөр эрхлэх, өөрийгөө хөгжүүлэх гээд бүхий л үйл ажиллагаанд нь чухал үүрэгтэй . Ер нь нүдийг тархины алслагдсан хэсэг гэж хэлж болно. Яагаад гэвэл нүдний мэдрэлийн эс ширхэгүүд тэр торон бүрхүүл дээр байдаг. Тэндээсээ багц болж гэрлийн тусгалыг мэдэрч тусгай харааны замаар яваад тархинд очиж боловсрогдож байж хүн юм харж мэдэрдэг. Энэ нарийн нандин эрхтэнүүд маань мэдээж физилогиосоо өөрийгөө хамгаалах зовхи жийргэвч, дагавар дайвар эрхтэнүүд, чийглэж тослож байх булчирхайнуудтай бөгөөд их нарийн зохион байгуулалттай. Тийм учраас нүдний эмч гэдэг хүн зөвхөн нүдтэй харьцдаггүй үс арьс булчин мөгөөрс гээд олон эд эстэй харьцдагаараа онцлогтой. Учир нь нүдэнд тэр бүхэн цогцоороо байдаг. Тиймээс нүдний эмч тэдгээр эд эсүүдийн онцлогыг таниж мэдсэн байх ёстой байдаг.
-Сүүлийн үед хүүхдийн хараа их эрт муудах болжээ. Энэ нь юутай холбоотой гэж та бодож байна?
-Ер нь хүүхдийн хараа муудах нь удамтай бас холбоотой байдаг. Тэгээд дээр нь янз бүрийн гадна дотны нөлөөлөл байлгүй яахав. Үүнд хэтэрхий багаас нь ойрын харааны үйлдэл хийлгэх бас их багаас нь сургуульд явуулж ачаалал өгөх мөн зарим хүүхдүүд гар утас компьютер зэрэг ойрын хараа шаардсан зүйлүүдийг ихээр хэрэглэж байна. Тоглож байгаа тоглоом нь тийм болчихсоны дээр хичээл номын ачаалал нэмэгдэхээр энэ хүүхдүүдийн ойрын хараа муудна. Тэгэхээр зэрэг үүнийг боловсролын дүрэм журам эрүүл ахуйд тусгах эцэг эх нь ч үүнийг анхаарч үр хүүхдээ анхаарч ямар насанд нь ямар ачаалал өгөх вэ гэдэг талаар мэдлэгтэй байх хэрэгтэй.
-Элбэг тохиолддог нүдний өвчлөлүүд гэвэл?
-Манайд ч тэр дэлхийн хэмжээнд ч тэр нүдний өвчлөлүүдийн дунд нүдний болор цайх, нүдний даралт хоёр ер нь элбэг тохиолддог. Хаа ч ялгаагүй. Нүдний даралт нь удамшлын чанартай байж болно. Мөн олон шалтгаантай. Тэгэхээр эрт үед нь үзүүлж оношлуулж удамшлын янз бүрийн өгүүлэмжтэй бол эртхэн мэдэж ээж аав ах дүүс дотор нүдний даралттай хүн байна уу. Хэрэв байсан бол би яах бол гэж эртхэн үзүүлээд зовиур шаналгаа илрээгүй байгаа эмчийн хяналтанд орж байх хэрэгтэй. Болрийн бүдэгшил бол ихэнхдээ настай холбоотой байдаг. Бас настай холбоогүй ч байдаг. Тухайлбал хүн 100 наславал нүднийх нь болорыг нь солих хэрэгтэй болно. Элэгдэл хатуурал зэргээс болж. Янз бүрийн гэмтэлээс болоод хар залууг болроо солиулж байгаа хүмүүсч бий. Гэтэл ная ерэн нас хүрч байгаа ч болор нь зүв зүгээр хүмүүсч бас байдаг. Болор бол цаана нь өөр ямар нэгэн өвчинтэй давхцаагүй бол болрын цайралт гэж өвчин мэс засал хийлгэж болроо солиулснаар хараа нь маш сайн тодорч эрүүл хараатай болж чаддаг. Хүмүүсийн дунд ийм ойлголт байдаг. Ерөөсөө л хараа нь муудсан хүн болроо солиулбал хараа нь сайжирдаг гэж ойлгодог. Тэгээд өөр өвчнөөр хараа нь муудаад байхад “За яахав би болроо солиулчихна гээд яваад байдаг. Гэтэл одоо мөр харахаа болороо солиулая гэхэд нөгөөх нь өөр өвчин байх жишээтэй. Нөгөө хүний чинь болор нь зүгээр. Буруу ойлголттой байснаас өөрөө өөрийнхөө харааг муутгаад нөгөө өвчнөө эмчлүүлэхгүй яваад байх тохиолдол байна. Жишээлбэл нүдний даралтаас болоод нүд нь бүрэлзээд байхад энэ болор л муудаж байгаа байх бүр жоохон муудахад болроо солиулахад л сайжирдаг л юм байна лээ гээд бодсоор яваад нүдний даралтаар хараагүй болчихоод ирсэн бол нөгөө хүнд ахиад хараа орох боломж байхгүй шүү дээ. Хүмүүс болроо солиулаад л бүх хараа муутай хараагүй хүмүүс хараа орох юм шиг боддог. Энэ тийм биш шүү. Зөвхөн болор бүдэгссэн үед л хийгддэг хагалгаа.
-Нүдний болор солих мэс заслыг тайлбарлахгүй юу?
-Нүдний болор солино гэдэг манай нарийн мэс заслуудын нэг шүү дээ. Яагаад гэвэл нүдний болор чинь хүүхэн харааны ард байрладаг. Нүдний хол ойрыг тааруулж байдаг линз байгаа юм. Маш зөөлөн уян хатан. Ойрын юмыг харвал булчингын тусламжтайгаар гүдийдэг бол холын юмыг харахад нарийсч байдаг. Нүдний болор маань насны өөрчлөлтөөс амьдралын янз янзын явцаас тухайлбал их эм хэрэглэдэг хүн байж болно эсвэл хортой нөхцөлд ажилладаг байж болно. Тэр бүгдээс болоод болор тунгалаг байдлаа алдаж хатуурахыг болор цайх өвчин гэдэг. Бас нүдээ гэмтээгээд доргивол бас тэгнэ. Удам дамжсан бас төрөлхийн болрын цайралттай. Тэрийг солиод бусад зүйл нь цаанаа эрүүл өвчингүй үед илүү сайн хараа ордог. Бид хүүхэн харааны цаана байгаа болрыг мэс заслын аргаар аваад хуучин болрынх нь уутан дотор хиймэл болроо суулгаж өгөх энэ үйл явцыг л нүдний болор солих мэс засал гээд байгаа.
-Хүмүүс шил зүүхээр хараа улам мууддаг гэдэг. Энэ нь хэр үнэний ортой вэ?
-Эхлээд эмчид очиж үзүүлээд үнэхээр харааны гажиг байна гэвэл тэр хүн шил л зүүнэ. Хэрвээ шил зүүхгүй яваад байвал хэдэн жилийн дараа тэр хүнд тохирсон шилийг нь өгөөд ч тод харж чадахгүй шүү дээ. Өөр нэг ойлголт байдаг нь цаашаагаа ахиад байдаг миопия /хасах шил зүүдэг хүн/ гэж байдаг. Шил зүүсэн ч гэсэн цаашаагаа нүд нь сунаад зүүж байгаа хасах шил нь ахиад байдаг. Тэгэхээр зэрэг тийм хүмүүс шил зүүхээр энэ цаашаа ахиад байна гэж бодоод байдаг. Сунаж байгаа нүдээ дагаж шил нь өсөж байгаа болохоос биш зүүсэн шилээ дагаад нүд нь муудаж байгаа юм биш ээ. Тэгэхээр шилээ зүүх хэрэгтэй. Нүдний эмчийн хяналтанд байх хэрэгтэй. Тэгээд гутал авч өмсөж байгаа шиг шилийг авч зүүгээд байж болохгүй. Энэ маань их нарийн градустай нарийн тохирно. Шилийг анхнаасаа буруу тохируулаад байх юм бол хараа сайжрахгүй мөхөс хараа үүсэх өөрт нь зовиур шаналгаатай байх гээд олон асуудал үүсч болно. Сүүлийн үед манайд офтометрис буюу харааны гажиг засал нэлээд хөгжиж байна.
-Харааны гажигийг тайлбарлавал?
-Харааны гажиг гэдэг нь нүд өөрөө гэрэл хугараад хугарсан гэрэл нь шар толбо дээр очиж фокуслаж байх ёстой. Мэдрэлийн эсийн бөөгнөрөл. Түүн дээр фокуслаж чадахгүй наана нь юм уу хойно нь фокус нь тусахыг хэлж байгаа юм.
Ярилцсанд баярлалаа.

24tsag.mn
Сэтгэгдэл (2)