
Ер нь сүүлийн үед хулгайн ан ихээр хийгдэх болж, зөвшөөрөлгүй, улаан номд бичигдсэн амьтадыг ч агнах үзэгдлүүд давтагдсаар байгаа юм.
Энэ мэт хэргийг шалгаж, илрүүлэхээр Эрүүгийн цагдаагийн газрын Байгаль орчны салбарт үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь 2013 оны 2 дугаар сард шинээр байгуулагдаж, одоогоор 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монгол улсын Эрүүгийн хуулийн 23 дугаар бүлэгт заасан “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг” ялангуяа ашигт малтмал, газар, газрын хэвлий, түүний баялаг, хөрс, ус, ургамал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, ой, ой хээрийн түймэр, химийн гаралтай хорт, аюултай бодис, аюултай хог хаягдал, тусгай хамгаалалттай газар нутаг тэдгээрийг зохистой ашиглах, нөхөн сэргээх зэрэг байгаль орчин, геологи уул уурхайн салбарт үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)