
Зам тээврийн 251 зөрчил илэрчээ. Тодруулбал, өчигдрийн байдлаар иргэд, аж ахуйн нэгжээс нийтдээ 6932 дуудлага мэдээлэл Замын цагдаагийн газарт ирж бүртгэгджээ. Тодруулбал, 101,105 дугаарт 564, 102 дугаарт 2880, 103 дугаарт 3488 дуудлага ирсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй зөрчил 1245, түргэн тусламжийн 662, зам тээврийн зөрчил 251, гал түймэр, аврах ажиллагааны таван дуудлагыг хүлээн авч шийдвэрлэсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/