
Манай улс цаазын ялаас татгалзаж байгаа улс учраас хамгийн ихдээ 22-25 хүртэлх жилээр хорих ял ногдуулдаг болоод байгаа. Тиймээс онц хэрцгийгээр хүний амь хөнөөсөн бүсгүйд хамгийн дээд ялыг оногдуулсан юм.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12-т зааснаар буруутган ялласан байдаг.
Давж заалдах хүсэлтийг түүний ар гэрийнхэн нь Дээд шүүхэд гаргасан юм. Тэгвэл түүний шүүх хурал хэдийд болох талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Ц.Туяагийн манайд хандсан гомдол ирсэн байгаа. Харин яг хэдийд шүүх хурлын тов гарах тодорхойгүй байна. Гэхдээ ойрын хугацаанд шүүх хурал нээлттэйгээр зарлагдах байх" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (7)