
Хоногийн хугацаанд объектын гал түймрийн 1, зөрчлийн 2 дуудлагаар дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Тухайлбал, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах, гал унтраах 64 дүгээр ангийн тасгийг гаргахад 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан. Мөн Сонгинохайран дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол 26 дугаар байр 8 дугаар давхарын айлаас утаа гараад байсан гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад цахилгаан зуухан дээрээ савтай зүйл залгаатай орхиж унтсан, гэрийн эзэн 48 настай иргэн угаартсан байдалтай тусламж хүсч байсныг хаалгыг онгойлгон орж амь биеийг авран хамгаалжээ.
Түүнчлэн, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 21 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу
Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад, иргэн Б
согтуурсан үедээ зуухандаа хөнжил хийж шатааснаас байшинд нь утаажилт
бий болж иргэн 56 настай эмэгтэй угаартсан байсныг 103-ын эмч дуудаж
шилжүүлж өгсөн.
Д.Ундрах /24tsag.mn/