
Сонгинохайрхан дүүргийн нутагт байрладаг "Хилчин" хотхоны 3 давхарын цонхоор унаж гэмтсэн хүүхэд өчигдөр ГССҮТ-д хүргүүлжээ. Тэгвэл цагдаагийн байгууллагаас 2014 он гарсанаас хойш хэчнээн хүүхэд цонхоор унасан талаар тодруулахад "Он гарсаар байрныхаа цонхноос таван хүүхэд унаж гэмтсэн. Орон сууцны цонхоор унаж гэмтсэн хоёр ч тохиолдол Сүхбаатар дүүрэгт гарсан. Тиймээс эцэг, эхчүүд хүүдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, ганцааранг нь үлдээх тохиолдолд цонхондоо хязгаарлагч хийх, доод салхивчыг нь онгойхгүй болгох хэрэгтэй. Барилгын компаниуд ч энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/