
“Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг” ялангуяа нэн ховор, ховор ан амьтан, ургамал, тэдгээрийн түүхий эд, эрхтэн, хууль бус мод бэлтгэл, түүнчлэн ашипг малтмал, эрдэнэс, эрдэс, байгалийн төрцийн хууль бус зохион байгуулалттай үйлдэгдэж буй эргэлттэй холбоотой гэм хэрэг зөрчлийн үйлдлийн арга нарийсч, учруулж буй хор хохирлын хэмжээ нэмэгдэж, зохион байгуулалтанд орж байна.
ЭЦГ-ын Байгаль орчны салбарт үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өчигдөр дэлхийд ховордож улаан номонд бүртгэгдсэн нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг агнаж зардаг этгээдийг баривчилжээ. Тэрбээр Говь-Алтай аймгийн харъяат 27-30 орчим насны иргэн бөгөөд Говь-Алтай аймгаас агнасан ирвэсүүдээ зөөвөрлөн Улаанбаатар хотод зарж борлуулах гэж байсан байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)