
"Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах зорилго өвөртөлсөн "Буянт-Ухаа 1" зарим нэг шүүмжлэлтэй тулгараад байгаа. Тодруулбал, "Буянт-Ухаа 1" хорооллын орон сууцнаас огт худалдахгүй юм. Энэ нь бэлэн мөнгөөр шууд худалдахгүй буюу урт хугацаатай, бага хүүтэй зээлээр олгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тус хорооллын оршин суугчид нв бүгд найман хувийн хүүтэй зээлээр байраа авах юм байна. Зээлийг арилжааны банкаар дамжуулан авах бөгөөд ТОСК ерөнхийд нь бүх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах аж. 15 жилийн хугацаатай бусдад худалдах болон түрээслэхийг хориглож байгаа гэнэ.
Тэгвэл дээрх мэдээллийг авсан иргэд шүүмжлэлийг "чулуудаж" эхэллээ. Учир нь иргэд төрийн албан хаагчдад давуу эрх олгож байна гэж үзэж байгаа юм. Улмаар өргөдөл гомдлыг ч холбогдох газруудад тавиад байгаа шум байна. Тиймээс энэ талаар ШӨХТГ-ын дарга О.Магнайгаас тодруулахад "Буянт-Ухаа цогцолборын талаар одоогоор манайд ямар нэг гомдол ирээгүй. Миний авсан мэдээллээр бол тухайн байранд орох иргэдийн 65 хувь нь төрийн албан хаагч байх юм гэсэн" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/