
Азийн санхүүгийн хамтын ажиллагааны холбоо нь олон улсад үйл ажиллагаа явуулдаг, үндэсний хэмжээний 38 банкийг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд нэг улсаас зөвхөн нэг банкийг гишүүнээр элсүүлдэг журамтай аж.
Тус холбоонд БНХАУ, БНСУ, Индонез, Тайвань зэрэг орны төрийн болон хувийн хөрөнгө оруулалттай өндөр нэр хүнд бүхий банкууд нэгджээ. Иймээс тус банк гишүүн банкуудтай хамтран үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, дэлхийг хамарсан томоохон хэмжээний төсөлд зээл олгох, харилцагчдадаа чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх өргөн боломж тэдний өмнө нээгдэж байна